АНУ Сириэс цэргээ гаргасан ч 200 цэрэг үлдээнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

АНУ Сириэс цэргээ гаргасан ч 200 цэрэг үлдээнэ

АНУ Сириэс цэргээ гаргасан ч 200 цэрэг үлдээнэ

АНУ Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргүүдээ гаргах түүхэн шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан билээ. Гэвч цэргүүдээ тус улсаас гаргасан ч 200 цэрэг бүхий салааг энхийг сахиулах зорилгоор хэсэг хугацаанд үлдээх талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2019.02.22/ мэдээлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн шийдвэрээ Сири улсад Исламын улсын террорист бүлэглэлүүдийг бүрэн дарж устгасан тул цаашид АНУ-ын цэрэг тус улсад байх шаардлагагүй гэж тайлбарлаж байв. Харин сөрөг хүчний зүгээс АНУ-ын холбоотон курдуудыг Туркийн армийн гарт оруулж, ОХУ болон Иран улс Сири дэх нөлөөгөө нэмэх боломж болно хэмээн шүүмжилж байсан юм.

Сирид 200 цэрэг үлдээх шийдвэр гаргахын өмнө Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрогантай Сири улсад аюулгүй бүс байгуулах тал дээр хамтран ажиллах талаар утсаар ярилцсан байна. Туркийн тал Сири дэх курдуудыг Турк дэх Курдын Ажилчны намтай холбоотой гэж үздэг бөгөөд АНУ Сириэс цэргээ гаргасны дараа тус улс дахь курдуудын эсрэг ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдэж байв.

Шинжээчид Трампын хэсэг цэргээ үлдээх шийдвэр нь Сирид үлдсэн курдуудыг Туркийн талаас хамгаалах зорилготой хэмээн дүгнэж байна.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж