МАН-ын Хяналтын хороо 60 тэрбумынханд хариуцлага тооцох ёстой гэж үзэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг, Удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрсөн зэрэг шалтгаанаар С.Мөнхчулууныг намаасаа хөөсөн бол араас нь УИХ-ын дарга асан М.Энхболд явж мэдэхээр байна.
Гэхдээ МАН-ын нэр хүндийг дээрх дөрвөн гишүүн л унагаж, хариуцлага алдсан гэвэл дэндүү өрөөсгөл болно. Хүчингийн хэргээс болж, бүрэн эрхээсээ татгалзсан УИХ-ын гишүүн Т.Гантулгаас эхлээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан улстөрчид МАН-д олон бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Ж.Энхбаяр, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Учрал, Я.Содбаатар, Г.Солтан нартай холбоотой ЖДҮХС-гийн зээлийн баримт дэлгэгдэж, заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос оруулж ирсэн байхад мэдээгүй юм шиг мэлзэж, ширлэн нүүрлэж авч үлдсэн. Харин одооноос нэгэнт л гишүүддээ хариуцлага тооцохоор шийдсэн бол ЖДҮ-чдээ адилхан намаас хөөх нь шударга ёсонд нийцнэ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намдаа шударга ёсыг тогтоох хариуцлагын сэлэм хэзээнээс ажиллаж эхлэх вэ? Тойруулаад л "хусаад" байвал бүтэн нэртэй үлдэхгүй нь бололтойдог шүү. Ард түмэн хар, цагааныг айхтар ялгадаг. Тэр тусмаа аавын хүүхдүүдийг алагч үзэхийг зөвшөөрөхгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ