Ийм явдал болсон юм. Ихрүүд маань оройн хоол идэхгүй гэж зөрүүдэлсэн хэдий ч зайрмаг идэхээс буцсангүй. Эхнэр бид хоёр тэднийг хоол идүүлэх гэж нэлээн ятгасан боловч амжилт олсонгүй. Уг нь бол ихрүүд маань оройн хоолоо идэх гэж ингэж сүйд майд болдоггүй ч тэр орой юу ч идэх дургүй байсанд нь бид гайхаж байлаа. Эцэст нь бид хоёр хэдий сайхан санаа биш боловч хөвгүүддээ зайрмаг ч хамаагүй идүүлэхээр болсон юм. Хөвгүүдийн өмнө нь хоёр том аягатай зайрмаг тавихад тэд ч шууд л дайрч байна. Түрүүхэн хоол идэхгүй гээд байсан хүүхдүүд өлссөн юм шиг л идэж байв. Тэдний зайрмаг идэж байгаа нь ямар эгдүүтэй байсан гээч. Ихрүүдийн нэг нь бага багаар халбагадаж хурдан хурдан үмхэлж байхад нөгөөдөх нь халбагандаа зайрмаг байдгаар нь овоолон, эргүүлж тойруулан харж, тамшаалж байв. Үүнийг хараад эхнэр бид хоёр инээдээ барьж дийлэхгүй байлаа. Гэтэл нүүр ам нь нэлдээ зайрмаг болсон хөвгүүдийн нэг нь уйлчихлаа. Эхнэр бид хоёр гэнэт өөрсдийгөө хамгийн муу эцэг эх гэдгээ мэдэрсэн юм.Хүүхдээр тоглоом тохуу хийх нь томчуудын наргиатай огт адилгүй. Хэн нэгэн этгээд өөрийг чинь цаашлуулахыг та тоохгүй өнгөрөөж чадна. Харин хүүхэд бол өөр. Хэдийгээр эхнэр бид хоёр хөвгүүдээ биш, болж байгаа үйл явдлыг харж инээсэн боловч хүү маань өөрийг нь шоолсон гэж ойлгож. Би хүүгээ аргадаж, уучлал гуйсан боловч уйлсаар байсан юм. Тэгэхээр нь би зайрмагнаас халбагадаж аваад нүүрэнд дээр нь нялж орхисон чинь тэр уйлахаа больж бид найрамдсан юм.
Хөвгүүд маань тодорхой насанд хүрээд ийм зүйлийг эмзэгээр хүлээж авахаа болино биз ээ. Гэвч тэр хүртэл би тэднийг гомдоож, тоглоом шоглоом хийхгүй байсан нь дээр гэдгийг ойлгосон юм.
Бэлтгэсэн Н.Энх