Монголын модон бөмбөгийн холбоо

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Монголын модон бөмбөгийн холбоо

Холбооны ерөнхийлөгч: М.Сономпил

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга: Ч.Эрдэнэтуяа

Тайвань улсаас үүсч хөгжсөн модон бөмбөгийн спорт нь манай улсад 2001 оноос хөгжин 2003 онд Хууль зүй дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл авч, Монголын модон бөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа эрчимтэй явуулан Олон улсын модон бөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн юм.

  • Тус холбооноос жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн, оюутны улсын аварга, холбооны цомын болон нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулан одоо энэ спортоор 350 гаруй тамирчидтай Говь-Алтай, Дархан уул, Дундговь, Орхон, Ховд, Архангай, Улаанбаатар хот зэрэг газруудад хичээллэж, манай тамирчид Тайвань, Солонгос, Сингапур, Малайз, БНХАУ, Индонез улсуудад болдог тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байна. Манай холбоо 2005 оноос эхлэн Азийн оюутны аварга шалгаруулах 4 дүгээр тэмцээн, олон улсын нээлттэй 1, 2, 3 дугаар тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулжш, зургаан орны баг тамирчид хүрэлцэн ирсэн. 2009 îíä Ìîíãîë óëñûí çàñãèéí ãàçðûí øèéäâýðýýð äºðâºí æèë òóòàìä áîëäîã Ìîíãîëûí îþóòíû ñïîðòûí èõ íààäìûã ÿâóóëæ õºòºëáºðò íü ìîäîí áºìáºãèéí ñïîðò õî¸ð äàõ óäààãàà орæ 5 äóãààð ñàðд “Монгол шилтгээн” жуулны баазийн талбайд олон их, дээд сургуулийн оюутан, залуучуудыг хамруулан зохион байгуулсан. Энэхүү спортыг эх оронд хөгжүүлэхийн зэрэгцээ ОХУ, Казакстан, Киргизстан зэрэг улсуудад дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан өөрийн оронд нөхөрсөг уулзалт тэмцээнийг хүлээн авсан бөгөөд зохиогдож буй тэмцээнүүдийг зургаан газарт стандартын талбайд явуулан, дотоодын томоохон спортын наадмуудад модон бөмбөгийн спортын төрлийг оруулан хүн амынхаа эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

  • Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг хөдөө орон нутгийн модон бөмбөгийн салбар байгууллагуудтай хамтран зохион байгуулж гадаадад зохиогдох томоохон арга хэмжээнүүдэд оролцох тамирчдаа сонгон шалгаруулж бэлтгэл цугларалтанд хамруулан тодорхой үр дүнд хүрч Индонези улсын Бали хот, Тайвань улсад болсон азийн аваргын 5 дугаар тэмцээн, олон улсын нээлттэй 12 дахь тэмцээнд бүтэн багаараа оролцон манай тамирчид өндөр амжилт гаргалаа. Бид энэхүү спортыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд  аймаг орон нутаг, их, дээд сургууль, ерөнхий боловсролын дунд сургуулиудын оюутан сурагчид, залуучуудад түгээн хөгжүүлэх, баг тамирчдаа гадаад, дотоодын томоохон тэмцээнүүдэд ороцуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж