Хуурамч 100 ам.доллар иргэний орлогын гүйлгээнээс илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

Хуурамч 100 ам.доллар иргэний орлогын гүйлгээнээс илэрчээ

Хуурамч 100 ам.доллар иргэний орлогын гүйлгээнээс илэрчээ

Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар үйлдэн, гүйлгээнд оруулах тохиолдол гарах болсон. Тодруулбал, өчигдөр /2019.02.21/ 16:30 цагийн орчим 19 настай, эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616…..A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрчээ. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Эргэн сануулахад, цагдаагийн байгууллага цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр 20 мянган төгрөгийн мөнгөн тэмдэгт хуурамчаар хэвлэн,  гүйлгээнд оруулсан гурван этгээдийг илрүүлэн баривчилсан юм.

Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг, мод нүүрс хувиараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулдаг байжээ. Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ болон банкнаас мөнгө авахдаа хуурамч эсэхийг нь сайтар нягтлан шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж