“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана | News.MN

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо анхны “Би чиний хайртай бүсгүй” дуугаа сонсогчдодоо хүргээд байна.

Түүний шинэ уран бүтээлийн үг, аяыг "Никитон" хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ. Дуучин Г.Анхмаа тун удахгүй дууныхаа видео клипийг олны хүртээл болгох аж. Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Гурван охин” хамтлаг нийт зургаан цомог гаргасан юм.

Дуучин Г.Анхмаа “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс гадна цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан нэгэн. Тэрбээр “Сая километр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Үүр цайгаасай”, “Учрал” зэрэг уран сайхны кинонд тоглосноороо чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-02-22 203.217.139.225

Худалдаа Хөгжлийн Банкны Тэргүүн дэд захирал Орхоныг эхнэр хоёр хүүхдээс нь салгаад суучихсан хүүхэн дээ наадах чинь.

Avatar

fan 2019-02-22 182.160.36.77

humuus uzeeeseieeeeeeeeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж