“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо анхны “Би чиний хайртай бүсгүй” дуугаа сонсогчдодоо хүргээд байна.

Түүний шинэ уран бүтээлийн үг, аяыг "Никитон" хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ. Дуучин Г.Анхмаа тун удахгүй дууныхаа видео клипийг олны хүртээл болгох аж. Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Гурван охин” хамтлаг нийт зургаан цомог гаргасан юм.

Дуучин Г.Анхмаа “Гурван охин” хамтлагийн уран бүтээлээс гадна цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан нэгэн. Тэрбээр “Сая километр”, “Франц үнсэлт”, “Гарал угсаа”, “Үүр цайгаасай”, “Учрал” зэрэг уран сайхны кинонд тоглосноороо чадварлаг жүжигчин гэдгээ батлан харуулсан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж