Та ойрын хугацаанд цахилгаан бараа худалдан авах гэж байна уу? Хүмүүс ихэвчлэн цахилгаан бараа авахдаа маш олон дэлгүүрээр орж байж сонголтоо хийдэг. Ингэхдээ маш их цаг зарцуулдаг. Тэгвэл бид танд цагаа хэмнэж, маш ухаалгаар өөрийн хэрэгцээнд төгс тохирсон цахилгаан барааг сонгоход юу юун дээр анхаарах ёстой талаар 5 зөвлөмж хүргэе.
- Хэрэгцээгээ тодорхойл
Та гал тогооны цахилгаан бараа худалдан авахаар төлөвлөж байна гэж бодъё. Магадгүй танд телевизийн шоуны мастер тогоочийнх шиг хөргөгч, плитка хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд гэр бүлийн хэрэгцээнд тохирсон энгийн, ухаалаг цахилгаан бараа таны гал тогоонд төгс тохирох биз ээ. Тиймээс танай ам бүлийн тоо хэд вэ? Голдуу ямар төрлийн хүнсний ногоо авдаг вэ? Өвөл идэш бэлддэг үү? Хөлдөөгчний хэмжээ нь ямар байвал тохиромжтой зэргийг эхлээд бодож үзэх хэрэгтэй.
- Судалгаа хий.
Дэлгүүрийн вебсайт танд олон мэдээлэл өгөх болно. Компанийн мэдээлэл хэр ил тод, итгэл төрөхүйц байгаа болон чат, утас зэрэгт хариулах байдлаас үйлчилгээний шуурхай хариуцлагатай байдал шууд харагддаг. Мөн онлайнаар худалдан авалт хийх нь таны цагийг хэмнэх болно. Эсвэл онлайнаар үнийн судалдаа хийгээд дэлгүүр дээр нь очиж үзээд худалдан авалтаа хийгээрэй. Жишээ нь та гэр ахуйн цахилгаан барааны хамгийн өргөн сонголттой Нэкстийн www.next.mn сайтаар судалгаа хийж эсвэл шууд бараагаа худалдан авч үнэгүй гэртээ хүргүүлэх боломжтой.
- Худалдан авах газраа зөв сонго
Дэлгүүр засварын газартай эсэхийг шалга. Цоо шинэ бараа худалдаж авахдаа хүн хэзээ ч үүнийг засварын газар өгөх цаг ирнэ гэж төсөөлдөггүй. Гэхдээ цагийн эрхээр ч цахилгаан бараа эвдрэх эрсдэл таныг тойрно гэсэн баталгаа байхгүй. Тиймээс дэлгүүр өөрөөсөө засварын газартай байх нь дэлгүүр өөрийн худалддаг төрлийн цахилгаан барааг асуудалгүй сайн засах чадвар туршлагатай байх давуу талтай юм.
- Хямдралтай үеийг нь сонгож худалдан авалт хийх
Таныг шинэ хөргөгч худалдаж авсны дөнгөж дараа нь тухайн дэлгүүр их хямдрал зарлавал, хамгийн муухай мэдрэмж л тэр байх. Ийм байдалд орохгүйн тулд хэрэглэгч бидний зүгээс хийж чадах зүйл гэж бий. Юуны өмнө календараа нээж ойрхон баяр ёслол тохиох эсэхийг шалга. Хоёрт, зүгээр л дэлгүүрийн зөвлөх ажилтнаас нь ойрын хугацаанд ямар хямдрал, арга хэмжээ зохиогдож байгаа талаар асуугаад аваарай.
- Төсвөө хяна.
Гэртээ илүү том дэлгэцтэй телевиз, эсвэл бүрэн автомат угаалгын машин авмаар байвч энэхүү сонголт тань таны төсвөөр л хязгаарлагдана. Тиймээс та юуны түрүүнд төсөв чинь хангалттай эсэхийг шалгаарай. Авахыг хүссэн өндөр үнэтэй цахилгаан бараанаас болж та бусад хэрэглээгээ танах хэрэг гарах эсэхийг тооцоолоорой.
Хэрвээ танд хангалттай хэмжээний мөнгө байхгүй бол лизингийн үйлчилгээг сонгоорой. Гэр ахуйн цахилгаан барааны хамгийн өргөн сонголттой Нэкст электроникс энэ амралтын өдрүүдэд 0:0:12 хөтөлбөрийг зарласан байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 0 төгрөгийн урьдчилгаатай, 0% хүүтэй 12 сарын хугацаанд төлөгдөх зээлийн нөхцлөөр хүссэн цахилгаан бараагаа авах боломжийг олгож байгаа юм байна.
Холбоотой мэдээ