УИХ-ын гишүүн А.Ундраа шилдэг залуустай уулзлаа | News.MN

УИХ-ын гишүүн А.Ундраа шилдэг залуустай уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ундраа шилдэг залуустай уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ундраа шилдэг залуустай уулзлаа

Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбараас /The Young Professionals Group – Mongolia Chapter/ 30 хүртэлх насны залуу манлайлагчдыг салбар бүрийн төлөөлөлтэй холбон, тэдний туршлагаас суралцахад туслах зорилготой “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр" хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй шилдэг залуустай УИХ-ын гишүүн А.Ундраа өчигдөр /2019.02.21/ уулзан цахим бодлогын асуудлаар санал бодлоо солилцлоо.

 Менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгнийг мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч, мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоо бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм.

Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals’ Group – Mongolia Chapter) байгууллагаас санаачлан  гурав дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.
The Young Professionals’ Group буюу Залуу Мэргэжилтнүүдийн Групп нь анх 2000 онд АНУ-д үүссэн түүхтэй. Гол зорилго нь залуучуудад өөрсдийн нөөц бололцоог нээн олж харахад, тэднийг мэргэжлийн хувьд болон хувь хүний хувьд чадавхижуулах, ирээдүйн зорьсон зорилгод нь туслах, зорилгыг нь тодорхойлоход туслах юм.

Өнөөдөр энэхүү хөтөлбөр маань АНУ-ын 3 муж, Сингапур, Монгол, Энэтхэг улсуудад тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй Япон, Солонгос, Балба, Испани, Киркизстан улсуудад салбараа нээн өргөтгөхөөр ид ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорэ 2019-02-22 64.119.19.223

Цаг хугацаа,хичээл зүтгэл,,сэтгэл , хандлага нь л хэнэ бэ гэдгийг тодорхой харуулнх

Avatar

Зочин 2019-02-22 66.181.164.214

ха ха ха

Avatar

Зочин 2019-02-22 27.123.214.2

Муусайн ЖДҮ-чдийн хажууд хамаагүй дээр

Avatar

Зочин 2019-02-22 182.160.3.25

Сайхан бүсгүй. Монголын үнэхээр чухал сэхээтэн. Таны тусыг санаж явдаг.

Avatar

Зочин 2019-02-22 66.181.183.212

Dandaa zaluuchuudiig demjij yavdag gishuun gej anzaarsan

Avatar

Зочин 2019-02-22 202.21.100.210

А.Ундраа гишүүн минь таныг сонгосон Баянгол дүүргийн 1 хороо Алтай хотхоны хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадвал 2020 оны УИХ-н ээлжит сонгуульд таныг дэмжихэд бэлнэ шүү. Алтай хотхоны гурвалжин хүртэл Дунд голын арын замыг зардах хотхоны дотор хүүхдийн тоглоомын талбай машин зогсох газрыг шинээр бий болгох гээд их ажил байна. 12000 оршин суугч бүхий том хороолол шүү олон сонгогч бас байгаа

Avatar

zochin 2019-02-22 66.181.179.97

iim muu khuntey uulzsan , odoo yana daa

Avatar

Зочин 2019-02-22 112.72.11.104

Tsagaan tsaas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж