"Эрчим" Хойд Солонгосын талбайд хариу тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.22-нд нийтлэгдсэн

"Эрчим" Хойд Солонгосын талбайд хариу тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг эх орныхоо талбайд хийлээ.

“Эрчим”-ийн залуус өнгөрөгч Лхагва гаригт /2019.02.20/ Хойд Солонгосы “Рёмёнг” клубтэй тоглож, 3:0-оор ялагдал хүлээсэн. Гэхдээ хариу тоглолтыг ирэх долоо хоногт Пхеньян хотод хийнэ.

“AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд хоёр баг таарсан нь энэ юм. Эхний тоглолтод “Рёмёнг” клуб хожил авч 1:0 харьцаатай боллоо.

Тэмцээний дараа багийн дасгалжуулагч нарын сэтгэгдлийг сонслоо.

БНАСАУ-ын дасгалжуулагч Шин Ён Нам

Хойд Солонгосы дасгалжуулагч Шин Ён Нам хэлэхдээ “Монголд анх удаа ирсэндээ сэтгэл хангалуун байна. Бид энэ удаа Монголын багтай боломжийн тоглолтыг үзүүллээ. Мэдээж хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглох амар байгаагүй ч хожиж чадлаа. Дараагийн тоглолтод илүү сайн тоглоно гэдэгтээ найдаж байна” гэсэн юм.

“Эрчим” клубын дасгалжуулагч Д.Батнасангийн сэтгэгдлийг сонслоо.

-Азийн цомын урьдчилсан шатанд Хойд Солонгосын багтай олон удаа таарсан. Энэ жил “Рёмёнг” клубтэй тоглолоо. Тоглолтын хэрхэн дүгнэх вэ?

-Манай баг Хойд Солонгосын багтай зургаан удаа тоглолоо. Энэ жил “Рёмёнг” клубтэй таарч эхний тоглолтоо хийж, ялагдлаа. Манай баг 1998-1999 оны залуу тоглогчдоор бүрдсэн. Тоглолтын эхний үед учраа олохгүй байдал гарлаа. Урьд нь Хойд Солонгосын олон багтай тоглосон болохоор арга барилыг нь сайн мэднэ. Ер нь хөдөлгөөн дутаж магадгүй гэж бодож байсан. Хамгаалалтад илүү ажилласан. Баруун талын хоёр залуу тоглогч байрлалын алдаа гаргаж, эхний үед хоёр гоол алдлаа. Сүүлийн хагаст алдаагаа засаж чадсан.

-Хариу тоглолт ирэх долоо хоногт Хойд Солонгост болно. Энэ тоглолтын талаар юу  хэлэх вэ?

-3:0 хожигдол бол хөлбөмбөгийн түүхэнд байдаг тоо. Гэхдээ бид нэг гоол хийхийг хичээсэн. Хүссэн зорилгодоо хүрч чадаагүй. Хариу хүндхэн тоглолт биднийг хүлээж байна. Хойд Солонгосын талбай харьцангуй том байдаг. Залуучууд нь энэ талбайдаа тоглоод сурчихсан. Гэхдээ нутаг дээр нь гоол хийх зорилготой тоглоно. Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж