Бүх Оросын Ард түмний фронтын шинжээчид Росвов мужийн Семикаракорск дүүргийн нэгэн түшмэдэд арга хэмжээ авахыг шаардсан байна.
Тус фронтын цахим сайтад мэдээлснээр тэрхүү түшмэл зөвшөөрөлгүй газар хуримтлагдсан хогийг цэвэрлэсэн хэмээн худлаа мэдээлж, үүнийгээ фотошопын аргаар хуурамчаар хийсэн гэрэл зургаар нотлон баталгаажуулахыг оролдсон байна.
Сайтад бичсэнээр түшмэлийн заль улам нарийсч байгаа ажээ. Дүүргийн дарга энэхүү зальтай түшмэлийг ажлаас нь халснаа мэдээлсэн байна.
Өнгөрсөн жил Саратов мужид мөн ийм ижил тохиолдол гарч, фотошодсон түшмэл мөн ажлаасаа халагдаж байжээ.