Т.Батцэцэг: Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж, амьдралаа залгуулдаг | News.MN

Т.Батцэцэг: Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж, амьдралаа залгуулдаг

Т.Батцэцэг: Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж, амьдралаа залгуулдаг

Азийн топ модель, мисс Т.Батцэцэгтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Тантай ярилцах гээд өнгөрсөн аравдугаар сараас хойш  хэд хэдэн удаа утсаар холбогдлоо. Тэр болгонд их завгүй байх шиг байлаа? 

-Сайн байна уу. Шинэ жил, баяр ёслол, загварын шоу зэрэг олон олон арга хэмжээ, зураг авалтууд давхацсан нэлээд завгүй байлаа.

-Та Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын ахлах мэргэжилтнээр ажилладаг гэдэг нь үнэн үү. Хэзээнээс тус газар ажиллаж эхэлсэн бэ?

-Тийм ээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиргааны хэлтэст нь ахлах мэргэжилтнээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Манай байгууллага дотроо хэд хэдэн алба хэлтэстэй. Өөрөө өөрсдийнхөө хариуцсан чиглэл, үүргийнхээ дагуу ажилладаг. Миний хувьд захиргааны хэлтэст нь ажилладаг.

-Т.Батцэцэгийг мисс гэдгээр нь хүмүүс андахгүй. Ингэхэд ямар мэргэжилтэй вэ?

-Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. Мөн Төрийн удирдлагын магистр хамгаалсан. Залуу хүний хүсэл сонирхлоороо энтертайнментын салбарт бараг 10 гаруй жил ажиллахдаа чамгүйхэн амжилт гаргаж, олон түмэнд хайрлагдах аз завшаан тохиосон гэж боддог. Харин одоо бол мэргэжлийнхээ дагуу ажиллаж  байна.

-Таныг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газарт ажилладаг гэх мэдээлэл анх гарахад олон нийтийн зүгээс маш гайхаж хүлээж авсан л даа. Магадгүй мисс гэдэг утгаар нь арын хаалга, танил талаараа орсон байх гэсэн хардлагууд хөвөрсөн?

-Сурсан, мэдсэн мэргэжлээрээ ажиллахад хэнд ч нээлттэй шүү дээ. Энэ ч үүднээс би мэргэжлийнхээ дагуу ажиллаж өөрийгөө сорьж, туршиж үзье гэж бодсон. Нийгмийн тодорхой нэг хэсэг нь мисс хүн ажил хийж болохгүй мэтээр хүлээж авсан нь утгагүй санагдсан. Мисс ч гэсэн бусад шиг ажил хийж амьдралаа залгуулдаг хүмүүсийн нэг.

-Шулуухан асуухад, тухайн албан тушаалд яаж очсон бэ. Магадгүй танил талын дэмжлэг байсан уу?

-Бусдын л адил ажилд ороход шаардагддаг зохих журмынх нь дагуу л энэ ажилдаа орсон. Хүний ажил мэргэжлийг шүүмжлэх нь маш утгагүй. Би  УИХ-ын гишүүн болчихсон биш, төрийн өмчит газар  жирийн  л нэг ажилтан хийдэг. Үүнд хардаж сэрдэж, шүүмжлээд байх нь утгагүй л гэж бодож байна.

-Хамт олных нь хувьд анх таныг хэрхэн хүлээж авсан бэ?

-Мисс Батцэцэг байна гэж харж байсан байх, хэсэг хугацаа өнгөрсний дараа анхны бодол, хандлага нь өөрчлөгдсөн.

-Таны ажлын ачаалал хэр вэ?

-Өөртөө зарцуулах цаг зав хомс гардаг даа. Анхандаа цагт баригдаж ажиллах хүнд санагдсан. Яагаад гэхээр энтертайнментын салбарт бараг 10 гаруй жил ажиллахад яг цагт баригдахгүй өдөр шөнө үл харгалзан ажилладаг байсных болов уу. Одоо бол сурсан.  Оройн цагаар хүртэл сууж ажиллах шаардлага ч гарна. Ер нь амар хялбар ажил гэж байдаггүй шүү дээ. Бүх л зүйл саад бэрхшээлтэй тулгардаг. Зүгээр л байж байгаад амжилтад хүн  хүрдэггүй. Ямар ч юм тодорхой хэмжээнд хэцүү байдаг шүү дээ. Сүүлийн үеийн залуус  хатуужил, тэсвэр тэвчээр багатай болсон мэт харагддаг. Манай үеийнхэнд бол багаас нь энэ зан чанарыг сургадаг байсан. Ер нь хувийн, төрийн байгууллагын аль ч байсан залуус маань бусдын үгийг сонсдог, чих зөөлөнтэй, шинэ зүйлийг хурдан хүлээж авдаг, ажил хийе гэсэн тэсвэр тэвчээртэй байх нь чухал гэж боддог.

-Ажлынхаа хажуугаар багшилдаг гэж сонссон?

-Тийм ээ. Би ажлын бус цагаараа  багшилдаг. 2012 оны үеэс “Шилмэл загвар” агентлагт алхааны багшаар багшилж эхэлсэн. Мөн сүүлд “Хувьсал” продакшинд багшилж байна. Мөн зураг авалт, загварын шоу, кино зураг авалт зэрэг ажлуудаа цаг завандаа тохируулан ажиллаж явна.

-Цаашдын төлөвлөгөөг нь сонирхвол?

-Өөрийнхөө эзэмшсэн энэ мэргэжлээрээ ажиллаж маш сайн мэргэжилтэн болохыг хичээж байна.

-Найз залуутай юу?

-Найз залуу бий.

-Хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ? 

-Ээжээсээ үлгэр дуурайлал авдаг. Угаасаа охин хүүхэд ээжээсээ байнга суралцдаг. Ээж шигээ болохыг хүсдэг шүү дээ. Би юмны наад цаад учрыг олж, багаасаа бие даасан. Ээж маань биднийг тэвчээр, хатуужилтай хүн болгож өсгөсөн. Ер нь авах гээхийн ухаанаар хандаж, бүх зүйлээс суралцахыг заасан.

 -Цахим ертөнцөд, фейсбүүк, твиттерт хэр идэвхтэй байдаг уу?

-Цахим ертөнцөөр аялаад бусадтай санаа бодлоо хуваалцахад цаг зав их хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн зав муутай байх нь их. Тиймээс цахим ертөнцийн идэвхтэй гишүүн биш. Охид онлайнаар холбогдож зөвлөгөө хүсэх нь бий. Тэр болгонд нь чадах чинээгээрээ туслахыг хичээдэг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 13 2019-02-22 202.9.42.63

ЭНЭ ЗУРАГАА ТАВИСАН НЬ ХҮМҮҮСТ ТААЛАГДААГҮЙ БОЛТОЙ,,ТӨРИЙН АЛБАНД ИЙМ ХУВЦЭАСТАЙ ИРЖ БОЛОХГҮЙЛДЭЭ,\nДРЕСС КОД ГЭЖ БАЙДАГ,,ЭНД ЯАХАВ ЯГ НЭГ ЭРХ ЧӨЛӨӨТ ЭМЭГТЭЙ ШИГ Л ХУВЦАСЛАЖ ,,ДАРУУХААН БАЙЖ СУРААРАЙ,,УУЛ НЬ ГАЙГҮЙ ХҮҮХЭД ШИГ БАЙДАГ ЮМ,,

Avatar

Amjilt 2019-02-22 202.126.89.79

Neg husaj l blaa. Deer garahaaraa dajgui shuu. Bas sain huhnu

Avatar

Батцэцэг 2019-02-22 202.179.27.132

Монгол охид хөвгүүд өдөр болгон амаа угаа бас боовоо угааж сур

Avatar

Зочин 2019-02-22 103.57.93.167

bugsuu zaraad orson gedgiig deeguur dooguur bugd l yaridag , shalgalt ugch oroogui

Avatar

Иргэн 2019-02-22 195.178.222.67

Turiin albanii shalgalt uguud ajild orson gej heleegyi bna. Medeej namiin yum uu hen negnii tataasaar orson ni todorhoi. Ajlaa hiij chadaj bval barav. Hen negnii tataasgyi orson gej bitgii hudlaa yari l daa. Todorhoi bhad..

Avatar

Зочин 2019-02-22 66.181.160.127

Бузар монголчууд нэгийгээ яах гэж ингэж доош хийж доромжилж байдаг байна даа. Инээдтэй үхэрүүд

Avatar

ААШ ААШ 2019-02-22 49.0.212.116

МИНИЙХИЙГ ХӨХӨЖ УУВАЛ МАГТАЯ:

Avatar

ард түмэн 2019-02-22 66.181.190.154

хотын үахиргааны энэ хар байшинд ажиллалаг жижиг том гэхгүй бүх ажилтан албан хаагчид нил авилгал хүнд суртал сэжигийн газар ш дэ

Avatar

Зочин 2019-02-22 59.153.112.104

Бөгсөөрөө ажлаа сайн хийж хүн болгон л мэднэ шүүдээ чамтай адилхан хүүхнүүд наана чинь зөндөө бга биз дээ

Avatar

Иргэн 2019-02-22 103.26.194.156

Тарийн албаны хүн давхар ажил эрхэлж болдымүү.давхар ажил хийдэг гэнэ үү

Avatar

Зочин 2019-02-22 202.9.43.102

Мэдээж болно

Avatar

Иргэн 2019-02-22 103.26.194.156

Төрийн алба чинь угаасаа мөнгө бөгсөөрөөл ордог газар гэдгийг бүгд мэднэ.Би зөндөө тийм хүүхэн танина.явж явж ийм юмыг авдаг мөн ч ядарсан газар юмдаа.юм мэдэхгүй хүн ч тэгээд хүнийй гар хөл болоод хохироод үлддэг тмйм д зам байгаа байх.нэг бол улсын ажлыг унагаана биз

Avatar

Зочин 2019-02-22 58.108.22.92

ХАМГИЙН ХӨӨРХӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

Avatar

Zochin 2019-02-22 122.201.22.248

Turiin albanii shalgalt ugsun uymu?

Avatar

Зочин 2019-02-22 139.5.218.133

Hud hud

Avatar

Зочин 2019-02-22 202.131.245.243

Албан тушаалыг бөгсөөрөө л олж авдаг юм шүү дээ.

Avatar

иргэн 2019-02-22 203.217.139.225

хөөрхөн охинд амжилт хүсье,

Avatar

Зочин 2019-02-22 202.21.106.154

ХӨӨРХӨН МИСС БАЙНА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2019-02-22 202.21.106.154

Шар сэмжилсэн мянганбаярын дэвсгэр болохгүйгээр баячуудын шунал завхайрлын мөнгөнд шуналгүйгээр эзэмшсэн мэргэжлээрээ ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарч байгаа ийм модель ховор байх шүү

Avatar

Zochin 2019-02-22 202.9.44.44

Niigem humuus iim har ydruuhan setgelgeetei boltsiimuu, naad hun magistrate hurtel hamgaalsan bn miss geheer biyee unelegch shig boddog n t1 humuusiin bodol, ene hun mergejleeree ajillahiig huseed ajillaj bn ymar darga said boltson bish,

Avatar

Зочин 2019-02-22 77.243.187.60

Тэгээд яаж амьдрах гэсийн.юу л дэмийрээд байна даа. энэ би хариугүй түрүүлэх нь гэж солиороод байсан яг тэр тэнэг чигээрээ л байхшивдээ.

Avatar

zochin 2019-02-22 103.9.90.130

soliorood bga humuust l helj ATAARHUU CHAM SHIG MALNUUDAD HELJ HARIN YAJ AMIDRAH GD BGAN GEDGG UNSHIGCH TANIAS ASUUSAN BNA DAA YU L OILGOJ UNSHAAD BAIDGIIN

Avatar

Zochin 2019-02-22 202.126.89.71

Ehleed yadahnaa mergejilten,tegeed heden jiliin daraagaas ahlah boldog bsan ye sayahan,suuliin 10 jilees zambaraagaa aldaj dee

Avatar

Зочин 2019-02-22 49.0.141.14

Бусдын адил зүгээр очоод төрийн албанд хэзээ ч орохгүй. Сайхан бүсгүй залуугаасаа муу юманд сурчээ.

Avatar

Guest 2019-02-22 103.9.90.130

KHUND SAIKHAN NER KHUND BAIDAG YUM TEGEED L ORJ\nBUGDEEREE DANDAA KHOGIIN ARGAAR ORSON BOLOKHOOR TERUUN SHIGEE SEDEKH YUM

Avatar

Иргэн 2019-02-22 202.126.89.63

Иш чааваас төрийн өмчит компани төрийн захиргааны агентлаг хоерийн ялгааг мэдэхгй амьтан байнашдээ манай төрийн албаийм хүмүүсээр дүүр эн дарга нар нь үүнийг уншаад ичэж үхмээр дээ

Avatar

зочин 2019-02-22 203.91.115.253

Тэгэлгүй яахав яашка хүртэл цомгоо гаргаад явж байхад

Avatar

Оркудын оргил үе төгсгөл болтугай! 2019-02-22 64.119.20.140

Сайн олгосонгүй, энэ одоо тэгээд яах юм? Хаашаа юм “ бөгс ашиглан хөрөнгө оруулалтыг татах” гэсэн ажилд томилогджээ гэж ойлголоо, зөв үү ухна дарга аа? Жанхуу, ухна 2 ч Монголыг ялаад далаар нь цэвэр тавьчихаад байна аа!

Avatar

Зочин 2019-02-22 202.179.24.23

Ийм хоорхон хунийг яаж муухай хэлж чадаж байнаа муулаад байгаа хумуусийн нуур нь харлаж нуд нь бэлцийнэ шуу

Avatar

Genco 2019-02-22 202.131.225.197

Бөгсөө зарсан нь хамаагүй дээр дээ.

Avatar

Зочин 2019-02-22 103.57.95.238

зов оороо ажил хийж л байна

Avatar

Зочин 2019-02-22 202.21.106.116

Naiz zaluu ch gh shig heden huuhedtei bilee 2-3bgs bhaa

Avatar

77 2019-02-22 202.21.102.226

Тайзан дээр алхаж үзээгүй хүнд шууд топ модель гээд өгвөл ТА юу гэж бодох вэ? Ахлах, миссээ

Avatar

Зочин 2019-02-22 202.21.102.226

тайзан дээр алхаж үзээгүй модельд шууд топ модель өгвөл Та юу гэж бодох вэ?

Avatar

зочин 2019-02-22 43.228.131.174

баячуудын гарыг харалгүй бор зүрхээрээ сайн бна. амжилт хүсье. хөөрхөн охин

Avatar

Zochin 2019-02-22 66.181.164.192

Тархиа цэнэглэмээр юмаа. Ярилцлаганаас тэгэх шаардлагатай нь мэдэгдэж байна.

Avatar

Зочин 2019-02-22 103.57.94.123

тийм хөгшин юм уу.....бидний үе гээд л 60 70 тай хүн шиг шааж өгөхийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж