ОХУ: Цэргийн алба хаагч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглов | News.MN

ОХУ: Цэргийн алба хаагч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглов

ОХУ: Цэргийн алба хаагч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглов

ОХУ: Цэргийн алба хаагч ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглов

ОХУ-ын Төрийн Дума цэргийн алба хаагчид ажил үүргийнхээ талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх, олон нийтийн сүлжээнд бичихийг хориглосон хуулийн төслийг баталсан байна. Цэргийн алба хаагчид нь онцгой үүрэг бүхий ажил эрхэлдэг хүмүүс учраас ийм зохицуулалт зайлшгүй хэмээн хуулийг санаачлагчид тайлбарлажээ.

Шинэ хуулиар цэргийн алба хаагчид нь хэвлэл мэдээлэлд өөрийн тухай болон ажил үүргийнхээ тухай мэдээлэл гаргах, зургаа нийтлүүлэх, видео бичлэг хийх, харьяалагдаж байгаа анги нэгтгэлийнх талаар мэдэж болохоор мэдээллийг түгээхгүй байх үүрэг хүлээж байна.

Цэргийн байгууллагын мэдээлэл түгээх үүрэгтэй хүмүүс ч мэдээлэл түгээхийг хориглосон байна. Мөн цэргийн алба хаагчид интернэтийн сүлжээ ашигладаг, түүгээрээ дамжуулан гэрэл зураг, юидео бичлэг түгээж болохуйц ямар нэг ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглолоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 202.9.42.215

Маш зөв хууль байна. Манай цэргийнхэн бас сошлд 70 булчирхайгаа тоочоод байдаг л даа.

Avatar

Монгол цэрэг 2019-02-22 124.158.113.3

Битгий худлаа шаа чи

Avatar

зочин 2019-02-22 202.9.42.177

Товчхондоо , ... Төр нь залуусдаа итгэхгүй байна гэсэн үг ..... ,,Залуус ( цэрэг эрс ) мөнгөний төлөө юугаач худалдхад бэлэн хүмүүс ,, гэж үзжээ..... Тиймч биз ...

Avatar

Уншигч 2019-02-22 202.131.225.227

Аргагүй л улаан коммунист сэтгэлгээнээсээ салаагүй байна даа, энэ дайнчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж