ОХУ-ын Төрийн Дума цэргийн алба хаагчид ажил үүргийнхээ талаар хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх, олон нийтийн сүлжээнд бичихийг хориглосон хуулийн төслийг баталсан байна. Цэргийн алба хаагчид нь онцгой үүрэг бүхий ажил эрхэлдэг хүмүүс учраас ийм зохицуулалт зайлшгүй хэмээн хуулийг санаачлагчид тайлбарлажээ.
Шинэ хуулиар цэргийн алба хаагчид нь хэвлэл мэдээлэлд өөрийн тухай болон ажил үүргийнхээ тухай мэдээлэл гаргах, зургаа нийтлүүлэх, видео бичлэг хийх, харьяалагдаж байгаа анги нэгтгэлийнх талаар мэдэж болохоор мэдээллийг түгээхгүй байх үүрэг хүлээж байна.
Цэргийн байгууллагын мэдээлэл түгээх үүрэгтэй хүмүүс ч мэдээлэл түгээхийг хориглосон байна. Мөн цэргийн алба хаагчид интернэтийн сүлжээ ашигладаг, түүгээрээ дамжуулан гэрэл зураг, юидео бичлэг түгээж болохуйц ямар нэг ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглолоо.
Холбоотой мэдээ