“Тэднийг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй” | News.MN

“Тэднийг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй”

“Тэднийг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй”

“Тэднийг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй”

Өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэг хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна. Өчигдөр /2019.02.21/ охины амийг хөнөөсөн гэмт этгээдүүдэд холбогдох хэргийн давж  заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн  хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Анхан шатны шүүхээс М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тус хурал хоёрдугаар сарын 14-ний өдөр товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учир хойшлуулсан юм. Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ аж.

Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч М.Амарболд, Б.Жавхлан нар онлайнаар оролцсон юм. М.Амарболд шүүх хуралд нэг өмгөөлөгчтэй оролцсон бол Б.Жавхлан гурван өмгөөлөгчтэй оролцжээ. М.Амарболдын хувьд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх байр суурьтай орсон бол Б.Жавхлангийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүссэн байна.

Хоёр талын өмгөөлөгчид гурван цагийн турш мэтгэлцсэний эцэст Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн 10.1.2-т зааснаар хүнийг санаатай алах буюу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлэх гэмт хэргийг хялбарчлах зорилгоор архи уулгаж хүчирхийлснийхээ дараа  гэмт хэргээ нуун далдах зорилгоор дахин их хэмжээний архи өгч хордуулан алсан болох нь баримтаар тогтоогдсон учраас М.Амарболд, Б.Жавхлан нарт оногдуулсан бүх насаар нь хорих ялыг  хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн тус хурлаар хохирогчийн гэр бүлийнхний сэтгэл санаа гэм хорын хохирлыг Иргэний шүүхээр шийдвэрлэхээр болжээ.  Тодруулбал, гэмт хэрэг үйлдэгдсэн “Очир” зочид буудал буюу “Алтан Очир энд Голд Стар” ХХК нийт мөнгөн дүнгийн 50 сая төгрөгийг төлөх юм байна. 

Шүүх  хурлын тогтоолыг гардаж авснаас хойш  30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч талаас давж заалдах эрхтэй юм. Б.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас шүүхэд дахин давж заалдах эсэхийг лавлатал “Хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн эсэхийг харж байгаад давж заалдах эсэхээ шийднэ” гэлээ. Хэдийгээр М.Амарболд, Б.Жавхлан нарын зүгээс дахин давж заалдсан ч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг Улсын дээд шүүх  өөрчлөх  эсэх нь эргэлзээтэй.

Шүүх хурлын дараа хохирогчийн аав  Т.Лхагвасүрэн хэлэхдээ “Миний охиныг зочид буудал руу өөрөө дагаж орсон мэтээр янз янзаар хохирогчдын өмгөөлөгчид ярьж байна. Би үүн дээр зохих хэмжээний хариулт хэлсэн. Давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээлээ. М.Амарболд, Б.Жавхлан нарыг бүх насаар нь хорилоо гээд миний охин амилахгүй. Тэднийг бүх насаараа хаалттай хорих ангид ял эдэлнэ гэж бодохоор сэтгэл арай дэвтэж явах юм даа” хэмээв.

ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ХЭН БЭ?

Шүүгдэгч  Д.Жавхлан нь 2011 онд хоёр найзын хамт дээрмийн хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байжээ. Хэргийн талаар сануулахад Д.Жавхлан нар нь иргэн Ш.Энхбаярыг дээрэмдсэн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2.9 жилийн хорих ял сонссон байна.

Ингэхдээ Б.Жавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн дөрвөн сарын баривчлах ялыг нэмэгдүүлж, 3.3 жилийн хорих ял сонсгож байжээ. Өөрөөр хэлбэл түүнтэй хамт хэрэгт буруутгагдсан хоёр залууд зөвхөн дээрмийн хэргээр ял оноосон бол Д.Жавхланг дээрмийн хэрэг үйлдсэн, танхайрсан гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон байна.

Түүнийг  М.Амарболдтой нийлж байнга архи дарс уудаг, зодоон хийдэг байсныг ойр тойрны хүмүүс нь цагдаа нарт мэдүүлжээ. Мөн Д.Жавхлангийн аав шоронд олон жил ял эдэлж, хорих ангид нас барсан гэх мэдээлэл ч байгаа юм. Д.Жавхлан Монтел төв дээр гар утас засдаг байсан бол М.Амарболдын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй. Мэргэжил, боловсролгүй аж. Өнгөрсөн жил гэртээ хүн хутгалж гэмтээж байжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-22 202.9.43.253

Амилуулж яах гэж байгаа юм ахиад хүний хүүхдүүдийг хэрэг түвэгт оруулах нь уу малаа

Avatar

зочин 2019-02-22 202.9.43.253

Овоо босгоо үгүй бол шаазгайнууд очиж суухгүй ш дээ.Охин хүүхдүүдээ багаас нь хүмүүжүүлж чадахгүй буудалд юм уу Малайз руу явж байхад нь мэдсэн ч мэдээгүй царайлж байгаад энэ сайхан хүүхдүүдийг хэрэгт оруулчихаад гэнэт хүүхэдтэй байснаа санаад л гашуудаад л энэ монголчууд яав ч зүгээргүй

Avatar

Burhan 2019-02-22 174.224.147.210

Aluurchin mini yalaa edle

Avatar

zochin 2019-02-22 66.181.160.56

xvn munvv nasaaraa zobj viliin vree edlex bkltugai

Avatar

Хулан 2019-02-22 64.119.20.253

Энэ хүмүүс чинь яачихсан юм бэ. Овоог нь босгоод буудалд нь дагаж ороод архинаас нь уулцаад доор нь ороод хэвтсэн байсан ч хүний амь хөнөөх эрх хэнд байдаг юм бэ муу адгуусаа!!!! Хүний сайхан хүүг хэрэгт хийгээд гэнэ үү. Ийм юмнуудыг төрүүлээд өсгөөд алуурчин яргачин болгосон улсууд ч хариуцлага хүлээх ёстой. Эх эцэгтэй нь энэ өмөөрөөд элийрээд байгаа новшнуудтай нь хамт шоронд хатаавал таарна.

Avatar

Irgen 2019-02-22 202.126.89.152

Naad hoyroo nuhaachee

Avatar

mjeedeee 2019-02-22 103.10.21.69

ер нь бүх насаараа хоригдсоноос цаазын ял нь дээр шд.удахгүй өршөөлөөр гарч ирчихээд солиороод л явж байна даа наад 2 чинь

Avatar

fgh 2019-02-22 192.82.66.42

manai niigmiin buteegdehuunuud. ali ali n l haramsaltai yumdaa. iim saihan zaluuchuud zuv ger buld, zuv humuujleer yavsan bol yugej iim hereg hiihev dee. uneheer haramsaltai.

Avatar

Cd 2019-02-22 66.181.160.72

Gaj ymnyyd nasaaraa shorondoo manin bolood oorsdoo xvchindvvleed bj bai

Avatar

Зочин 2019-02-22 66.181.160.72

Gaj ymnyyd nasaaraa shorondoo manin bolood oorsdoo xvchindvvleed bj bai

Avatar

аль аль нь харамсалтай 2019-02-22 203.91.119.90

хүний хүүхдийн мууд дурлаад ч яахав дээ. Хийсэн хэргийг нь бодохоор хичнээн муухай ч, үр хүүхдээ зөв сайхан өсгөөгүй эцэг эхийнх нь буруу их байнаа. Хайран сайхан залуу нас шүү дээ харамсалтай..

Avatar

Irgen 2019-02-22 117.111.5.112

Aa bas l evdersen khuikhduud bna daa etseg ekh ni ert ankhaarch khumuujild ni nuluu uzuulekhgui yasan boldoo khairan saikhan khunii tsetseg shig saikhan okhin uriig yos busaar khorvoogoos yavuulchikhlas shuudee uursdiin zaluu nas khairan saikhan okhin

Avatar

Зочин 2019-02-22 122.201.23.75

deeed shuuh deer ochood 20 jil bolno biz. deed shuuh gej buh yumand deer toonii mashinaar ajilldag gazar baih undur magadlalatia

Avatar

зочин 2019-02-22 192.82.65.120

Ер нь эвгүй залуучууд юм даа.

Avatar

Иргэн 2019-02-22 202.21.116.78

Хүн дүрст сүгнүүд нүднээс далд орог

Avatar

Зочин 2019-02-22 66.181.161.57

Тэднийг бүх наасар нь хорьж цаазаллаач хөөрхий охин босоод ирэхгүй ч шударга шүүх байдаг юм шүү гэдгийг мэдрүүлэх нь чухал

Avatar

ZOCHIN 2019-02-22 66.181.165.92

NASAARAA SHORONGIIN BANDI BOLJ UIL LAIGAA EDLEH NI ZOV HUNII HAR NYALHAARAA BAISAN OHIN URIIG HUCHINDEJ AMIIG NI HOROOJ BAIHDAA AIJ ICHEEGUI YMNUUD HUN MONUU AMILSAN SUGNUUD L BAINA SHUDARGA SHIIDJEE

Avatar

игэн 2019-02-22 103.57.92.60

Ийм хэнд ч хэрэггүй юмнуудыг бид татвар төлж олон жил тэжээхэндээ.

Avatar

Иргэн 2019-02-22 202.21.113.180

Үхмээр санагдталаа үйл лайгаа эдлэх байлгүй...

Avatar

Зочин 2019-02-22 202.179.24.178

Хүүхэд хүссэнээр биш хүмүүжүүлснээр хүн болдог. Эцэг эхчүүд ээ, тэднийг зовоохоос нь өмнө зөв, ном сайн уншдаг, хайр энэрлийг мэддэг сэхээтнүүд болгон хүмүүжүүлэх боломж байгаа шүү

Avatar

Зочин 2019-02-22 71.196.243.163

Буудаж болдоггүй юм уу? Ийм новшнуудыг тэжээж яах гэсэн юм бэ?

Avatar

Зочин 2019-02-22 66.181.178.110

Муу хоёр хог гэмт хэрэг хийж явсаар байгаад тулсан том , жигшүүрт гэмт хэрэг хийсэн байна , угаас ахуйн хүмүүжил нь хүний адагууд байж .

Avatar

Зочин 2019-02-22 202.55.191.130

muu novshnuud shorondoo uilee uzex baiguide.xalxiin atamanuud naad 2 iig chini bolgood ogox biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж