Quiz: Үе үеийн ерөнхий сайдууд хэдээс хэдэн онд алба хашсан бэ? | News.MN

Quiz: Үе үеийн ерөнхий сайдууд хэдээс хэдэн онд алба хашсан бэ?

QUIZ

Quiz: Үе үеийн ерөнхий сайдууд хэдээс хэдэн онд алба хашсан бэ?

Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог. Монгол улсын ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог.

Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь ерөнхий сайд гэж тооцдог.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-02-22 103.26.193.100

Амар тухайн үедээ Тувагийн удирдагч Солжак Тока хэлэлцээ хийхээр мориор олон хоног явж УБ-т ирэхэд хүлээж авалгүй 1 сар болгож байсан гэдэг /Солжак Тока-гийн бичсэн дурсамжид ингэж бичжээ/. Уг нь тэр дор нь найрсагаар хүлээж аваад энээ тэрээ гээд хүрээний охид хүүхнүүдээсээ нэг хатан өгч барьсан бол ч ... Тува СССР-ын бүрэлдэхүүнд орохгүй байж болох байсийм бус уу гэж бодогдийм. Бодвол Амар.яахав би Монголын том дарга, Урианхайчуудыг жаахан жижигрүүлье гэж бодсийм болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж