Урт наслахыг хүсвэл гэрлэ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Урт наслахыг хүсвэл гэрлэ

Урт удаан хугацааны бат бөх харилцаа хүнийг эрүүл байлгадаг уу?

Гэр бүл болно гэдэг амаргүй.  Харин та аз жаргалтай гэр бүл зохиож чадвал та хоёр хоёулаа эрүүл амьдралын ач тусыг хүртэнэ. Гэр бүлтэй хүмүүс өөрийг нь түшиж тулах хүн байгааг байнга мэдэрдэг аж. Гэрлэсэн хосууд нэг нэгнээ тамхинаас гарч, сайн хоол унд  хэрэглэхийг ятгаж,  эрүүл амьдралын хэв маягт хөтөлж байдаг.

Мөн гэр бүлтэй хүмүүс чихрийн шижингээр өвдөх магадлал бага байдаг. Брайхемын их сургуулиас явуулсан судалгаа гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүсийн цусны даралт  хэвийн байдаг гэдгийг харуулжээ. Харин бүтэлгүй гэрлэлтийн үр дагавар нь ганц бие байхаас ч  дор гэнэ. Бүтэлгүй гэрлэлтийн үр дагавар болох салалт, бэлэвсрэл нь ихэнхдээ архи, тамхи хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж, эмгэнэлтэйгээр төгсөх нь цөөнгүй аж.

Огт гэрлэж байгаагүй хүмүүс эрт нас барах хандлагатай байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

Бэлтгэсэн Н. Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж