Санваартнуудын бэлгийн хүчирхийллийг хэлэлцэхээр чуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Санваартнуудын бэлгийн хүчирхийллийг хэлэлцэхээр чуулж байна

Санваартнуудын бэлгийн хүчирхийллийг хэлэлцэхээр чуулж байна

Ромын пап Францискийн санаачилгаар Католик шашинтнуудын төв Ватикан улсад дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн санваартнууд уг шашинд бугшсан асуудал болох санваартнуудын бэлгийн хүчирхийлэл, гэм нүглийг хэлэлцэхээр анх удаагаа чуулж байна. Уг чуулга уулзалт өнөөдөр /2019.02.21/ эхэлсэн бөгөөд Ням гаригт өндөрлөх юм байна.

Африкаас 36, Умард ба Өмнөд Америкаас 24, Азиас 18, Европоос 32, Номхон далайн арлуудын дөрвөн хамба лам оролцохоос гадна Ватиканы шашны тэргүүнүүд, дээд зиндааны санваартнууд гээд 200 орчим шашны мяндагтнууд оролцож байгаа гэнэ. Мөн тэднээс гадна бэлгийн хүчирхийллийн золиос болсон хохирогчид ч оролцох аж.

Францын сэтгүүлч Фредерик Мартелийн бичсэн Католик шашны санваартнуудын бузар үйлдлүүдийг илчилсэн "In the Closet of the Vatican" ном мөн өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа бөгөөд уг номонд дурдсанаар санваартнуудын 80 хувь нь ижил хүйстэн байдаг гэнэ. Тиймээс хохирогчид нь бараг бүгд бага, өсвөр насны хөвгүүд байдаг ажээ. Үүнээс гадна саяхан гэлэнмаа нарыг хүчирхийлдэг санваартнуудын тухай мэдээлэл шуугиан тарьсан билээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж