Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ

Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ

"Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд өнөөдөр /2019.02.21/  боллоо. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргаад байна. Шүүх хуралдаанд шүүгчээр Д.Мягмаржав, прокуророор О.Багшбаяр, өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нар оролцсон аж.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон. Харин Д.Жавхлан, М.Амарболд  нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж