Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг болно

Монголын англи хэлний академиас санаачлан оюутан залууст зориулан “Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэг” боловсролын үзэсгэлэн, өдөрлөгийг маргааш/04.11/ зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь “Монгол хүн хэрвээ чадвартай, эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байвал ямар ч төлбөргүйгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэг авах боломжтой” гэдгийг оюутан залууст ойлгуулах зорилгоор үнэ төлбөргүй зохион байгуулагдна.

Мөн тус академиас санаачлан энэ сарын 12-ны өдөр оюутан, залууст урам өгөх зорилгоор салбар бүрийн шилдэг төлөөлөл болсон долоон эрхмийг оролцуулсан “Хаврын Витамин” лекцийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Боловсролын өдөрлөг Монголын англи хэлний академийн байранд, “Хаврын Витамин” залууст урам өгөх лекц энэ сарын 12-нд  “UB Palace”-д концертын их танхимд 15.00 цагт болох юм байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж