Монголын рок, попын ертөнцөд өөрсдийн дуу хоолой, байр суурийг хэдийнээ эзэлсэн "Камертон" хамтлаг гуравдугаар сарын 8-нд “Aurug place”-т тоглолт хийх нь ээ.
Анх гарч ирсэн цагаасаа “18 нас”, “”Харууслын аяз, “Хүлээлт”, “Чка өдөр”, “Миний л хайр”, “Явах цаг боллоо” зэрэг олон хит дуугаараа бүх насныханы сэтгэлийг хөдөлгөж чадсан хамтлаг билээ. Энэ удаа хамтлагийн залуус бүсгүйчүүддээ зориулан шилдэг 10 цомгийн дууныхаа дээжээс хүргэх аж.
Сонирхуулахад тоглолтын тасалбар нь 300 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Одоо тус тусын уран бүтээл, карьераа хөөх болсон хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглолтоо хийх гэнэ. Хамтлагийн ахлагч Д.Болдын хувьд сар шинийн баярын өдрүүдээр Европын орноор аялан тоглолт хийсэн юм.