Ариана Гранде “Beatles”-ийн амжилтыг давтжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Ариана Гранде “Beatles”-ийн амжилтыг давтжээ

Ариана Гранде “Beatles”-ийн амжилтыг давтжээ

“Billboard”-ийн жагсаалтын эхний гурван байранд залуу дуучин Ариана Грандегийн дуу орж домогт “Ливерпүүлийн дөрвөл”-ийн амжилтыг давтсан байна.

Ариана Грандегийн “7 Rings” дуу жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байгаа бол “Break Up With Your Girlfriend” дуу нь хоёрдугаарт, харин “Thank U, Next” дуу нь долдугаар байраас дээшилж гуравдугаарт оржээ. Эдгээр дуунууд нь түүний сүүлд гаргасан  “Thank U, Next” цомогт нь багтсан дуунууд юм. Тус цомогт багтсан 12 дуу бүгд “Billboard”-ийн жагсаалтад багтаж байсан бөгөөд 40-р байрнаас огт буугаагүй гэнэ.

1964 онд “Beatles” хамтлагийн “Can’t Buy Me Love”, “Twist and Shout”, “Do You Want to Know a Secret” гэсэн гурван дуу нь таван долоо хоног дараалан “Billboard”-ийн шилдэг дууны жагсаалтын эхний гурван байрт бичигдэж байжээ.

Эх сурвалж :CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж