Дүнжингарав салбарын татварын байцаагчид үйлчилгээндээ пос машин ашиглана

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Дүнжингарав салбарын татварын байцаагчид үйлчилгээндээ пос машин ашиглана

Дүнжингарав салбарын татварын байцаагчид үйлчилгээндээ пос машин ашиглана

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг оны эхнээс тавдугаар сарын 31 хүртэл зохион байгуулдаг билээ. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр биечлэн очиж төлдөг иргэдийн хувьд нэг цонхны үйлчилгээ дараалалгүй ч, банкин дээр ачаалалтай байдаг.

Тиймээс иргэдэд банкинд дугаарлах шаардлагагүйгээр үйлчилгээ авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлэх зорилгоор төлбөр хураалтад ПОС машин ашиглах, үйлчилгээнд нэвтрүүлэх талаарх сургалтыг НҮНТ-ийн Дүнжингарав салбар дахь Татварын байцаагч нарт явууллаа. Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлбөр хураалтыг НҮНТ-ийн Дүнжингарав дахь салбарын татварын байцаагчид тун удахгүй ПОС машин ашиглан авч эхлэх аж. Үүнээс гадна тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд та бүхэн ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс https://smartcar.mn/ цахим хуудсанд хандаж, орон зайнаас үл хамааран цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг төлөх боломжтой юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж