Я.Ариунболд Нийтийн танхимын даргад бараалхав

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Я.Ариунболд Нийтийн танхимын даргад бараалхав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2019 оны  2 дугаар сарын 20-ны өдөр Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхав.

Элчин сайд Я.Ариунболд цаг зав гарган хүлээн авч буйд ноён Жиофф Рэганд талархал илэрхийлээд түүний 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон, хоёр улсын Парламент хоорондын харилцаа өндөр түвшинд хүрснийг харуулсан айлчлал болсныг тэмдэглэж, Монгол Улсын уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, төрийн албаны чадавхийг сайжруулахад Канадын олон улсын хөгжлийн тусламж чухал хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Дээр дурдсан салбаруудаас гадна хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, спорт, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын хувьд идэвхтэй ажиллахаа илэрхийлсэнд Нийтийн танхимын дарга талархан хүлээн авч өөрийн зүгээс дэмжинэ гэдгийг нотлов.

Нийтийн танхимын дарга хэлэхдээ Монгол Улсад хийсэн түүний айлчлал нь мартагдашгүй дурсамж үлдээснийг дурдаад гуравдагч хөршийн хувьд Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, ардчилсан ололт амжилт, парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд Канадын Парламент дэмжин ажиллана гэдгийг илэрхийлэв.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж