Стивэн Карри өөрийн рекордыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Стивэн Карри өөрийн рекордыг эвдлээ

Portland Trail Blazers v Golden State Warriors 105-116

"Голдэн Стэйт Уорриорс" багийн холбон тоглогч Стивэн Карри өнөөдөр Портлэнд Трэйл Блэйзэрсийн эсрэг 13 удаа холын зайнаас шидсэнээс найман нь оруулжээ. Ингэж оруулснаар нэг улиралд хамгийн олон удаа холын зайнаас амжилтай болгосон тоглогч боллоо. Тэрээр тус амжилтыг 2012-13 онд өөрөө үзүүлж байжээ. Мөн өөрийн замналынхаа анхны 40-өөс дээш оноо, 10 оновтой дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Хамгийн сүүлд тус багаас 2005 онд Барон Дэвис ийм үзүүлэлтийг байсан бол 45 оноо, 10 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтийг 1997 онд Латрэлл Спривэлл үзүүлж байсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж