НБА-гийн талбайд өнөөдөр хоёр тоглолт боллоо. "Чикаго Буллз" баг хожигдох эрхгүй болсон "Миами Хит" багийн талбай дээрээ зочлон тоглосон юм. Энэхүү тоглолт 89-78 онооны харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөлөө.
Тус тоглолтод Пау Газол 16 оноо, 15 самбараас бөмбөг авч тэргүүлсэн бол эсрэг багаас Хассан УайтСайд 19 оноо, 16 самбараас бөмбөг авчээ. Харин тус багийн лидер Дуэйн Уэйд 20 шидсэнээс ердөө 4 ыг оруулж 9 оноог авчээ.
Бухнууд өнөөдөр 46 хожил, 32 хожигдолтойгоор Дорнод бүсийн 4-р байрт бичигдэж байгаа бол Хит 35 хожил, 43 хожигдолтойгоор Индиана Пэйсэрсийн ард бичигдэж байна