14.30 цаг
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх хугацаанд хийх ажлаа тайлагнаж эхлээд байна.
Энэ тухайгаа төрийн тэргүүн “Хийсэн ажил маань зөвхөн ганц хүнийх биш олон хүний хийсэн ажил юм. Хоёрт , Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод зорилгоо дэвшүүлж байсан, олон түмнээс гарч байгаа сайн санаачлага хичээл зүтгэлийг ажил болгоход, үр дүнд хүргэхэд хамтрах болно. Ихэнх хийсэн ажил энэ агуулгад багтаж байгаа. Нэг жилийн хугацааны биш нийт хугацаанд хийсэн ажлаа товч тодорхой яръя. Үүний тулд Иргэдийн оролцоо орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр, хууль, шударга ёсыг бэхжүүлэх. Монгол, монголоо бүтээгчдээ дэмжих. Байгальд ээлтэй ажлыг дэмжих, Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх чиглэлээр, гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх чиглэлээр, олон нийтийн санал санаачлагыг дэмжих, цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина гэдгээ тодорхойллоо.
15.20 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэхүү ажлын тайлан нь есөн чиглэлийг хамарч байна.
Авлига албан тушаалтай тэмцэх, хорхойтсон баавгай шиг мөнгө рүү дайрдгийг зогсоох ёстой” гэж би хэлж байсан. Одоо хүн харж байгаа шүү гэдэг хандлага бий болсон байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын төвшнөөр 40 орноор доошоо буусан. Олон улсын Транс прэнси байгууллагын мэдээллээр Монгол Улс 80 дээр очсон, 120 дээр байснаас. Үүнийг урагшлуулах ёстой
Тухайлбал, Шууд ардчилал, төлөөллийн ардчиллыг бий болгох суурийг тавьсан. Одоо энэ тогтолцоог иргэний оролцоогоор баяжуулж, улс орныг иргэний санаачлагаар хэрхэн яаж авч явах вэ гэдэг бодлогыг гаргах ёстой гэсэн саналыг Ерөнхийлөгч дэвшүүлж байна.
Хоёрт, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын сэдвээр УИХ-д гурван удаа хаалттай мэдээллийг хийсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлдэг. Үүнээс гадна ҮАБЗ ажилладаг. ҮАБЗ-ийн хурал хийхээс гадна тогтмол уулзалт хийдэг. ҮАБЗ-ийн гишүүн байсан улсуудаар өргөтгөж, хуралдаан хийж, санал бодлыг нь сонсдог. Цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл авдаг, тайлан, зөвлөмж гаргадаг байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар хөдлөлт, цацрагийн нөхцөл байдал, халдварт өвчний тухай асуудлыг ярьж тодорхой мэргэжлийн хүмүүст нь зөвлөмж өгч ажилласан байна. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа аж. Мөн цэрэгжсэн байгууллагууд үүргээ сайн биелүүлж байгааг Ерөнхийлөгч тодотголоо. Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллага, Онцгой гээд газрууд багтаж байна.
Үүнээс гадна төрийн цэргийн бодлогын хүрээнд Цэргийн их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” сургуулийг нээсэн аж. Хүүхэд, залуучууд цэргийн эрдмийг багаасаа сурдаг байх боломж бий болгох зорилгоор. Аймгийн төв бүрт барилга инженерийн ангийг байгуулъя, цэргийн албан хаагчийг мэргэшүүлье. энхийн бүтээн байгуулалтад оролцох чиглэлээр санал санаачлага гаргасан нь амжилттай хэрэгжиж буй юм байна. Зэвсэгт хүчнийг түшиглээд морин сумангууд байгуулан ажиллаж байна. Монгол төрийн бодлого уялдаатай байх ёстой гэж үзэн ҮАБЗ-ийн хууль тогтоомж, үзэл баримтлалын хүрээнд 200 гаруй тодорхой чиглэл, удирдамж зөвлөмж гаргажээ.
Гуравт, хууль шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр.
Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар 2012 оны дөрөвдүгээр сард хэлэлцүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат хуульч асан Б.Чимэд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар их ажил нугалжээ. Ерөнхийлөгч энэ тухай “Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна” гэсэн юм. Мөн “Шүүх байгууллага ил тод хяналттай хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүгч болох, ажиллах үйл ажиллагаа илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болсон. Шүүгч Нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа үйлчилгээ бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ.
Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон.
Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой моноглын ард түмэн байнга тулгарах болно” гэлээ.
Дөрөвт, хамтын ололт бол Шилэн дансны тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байгаа явдал гэдгийг Ерөнхийлөгч онцолж байна. Энэ хуулийн зорилго нь мөнгөний зарцуулалт ил тод байна, ингэснээр зөв зүйлдээ зарцуулагдана гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч энэхүү хуулийн талаар “Нэг үр дүн хүлээж байна, УИХ, Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг дарга нараас хэн нэг нь Шилэн дансны хууль зөрчсөн гэж албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм бол энэ хууль хэрэгжиж эхэлсний үр дүн гарч байна” гэж үзнэ гэлээ.
Хуулийн хүрээнд гарч байгаа бас нэг эерэг өөрчлөлт бол хуулиас дээгүүр байсан этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдсэн. Хуулиас задарсан албан тушаалтан зугатдаг болохоос ядарсан иргэд зугатдаггүй. Хууль завхруулж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой” гэдгийг онцоллоо.
Мөн Ерөнхийлөгч “Авлига албан тушаалтай тэмцэх, хорхойтсон баавгай шиг мөнгө рүү дайрдгийг зогсоох ёстой” гэж би хэлж байсан. Одоо хүн харж байгаа шүү гэдэг хандлага бий болсон байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын төвшнөөр 40 орноор доошоо буусан. Олон улсын Транс прэнси байгууллагын мэдээллээр Монгол Улс 80 дээр очсон, 120 дээр байснаас. Үүнийг урагшлуулах ёстой” гэсэн юм.
16.40 цаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдсон үеэс эхэлж хийсэн ажлаа тайлагналаа. Энэ хугацаанд төрийн тэргүүн дотоод, гадаадын 1200 орчим арга хэмжээнд оролцож, 40 хууль санаачилжээ. Үүнээс 23 хууль нь батлагдсан бол найман хуулийн төсөл буцаагдсан, бас татагдсан байна. Одоо харин нэр бүхий есөн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа тул яаралтай батлах хүсэлтийг тавилаа. Мөн энэ хугацаанд УИХ-аас баталсан шийдвэрт таван удаа хориг тавьсан нь эхний бүрэн эрхийн хугацаанд тавьсан хориг юм байна. Засгийн газарт чиглэл өгсөн 30 гаруй зарлиг гаргажээ.
Монголын шинэ төрх, шинэ имижийг бүрдүүлэхэд анхаарах”-ыг хүслээ. Монгол Улс нээлттэй, ардчилсан гэдэг имижээр 20 жил явсан, одоо хариуцлагатай улс гэдэг имиж бүрдүүлэх цаг нь болсон
Цаашид юу хийх вэ? Нийт 30 гаруй хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнд Иргэний оролцооны тухай хуулийг санаачилна, Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үр дүнг нь дээшлүүлнэ. Хүний эрхийн, Өмчийн эрхийн, Гэрээний эрхийн чиглэлээр хуулийн төслүүд санаачилна. Төрийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх чиглэлээр хийх ажил их аж.
Аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Тагнуулын байгууллагын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж байна. Төрийн цэргийн бодлогыг өргөн барина, Дайчилгааны тухай хуулийг шинэчлэх аж. Эдгээр нь шинэчлэх шаардлагатай хуулиуд юм байна. Авлигатай тэмцэх хүрээнд авсныг нь шийтгэдэг болооч гэх санал хүсэлт олонтаа ирж байгаа тул энэ чиглэлийн харилцааг бий болгохоор ажиллах аж.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын шинэ төрх, шинэ имижийг бүрдүүлэхэд анхаарах”-ыг хүслээ. Монгол Улс нээлттэй, ардчилсан гэдэг имижээр 20 жил явсан, одоо хариуцлагатай улс гэдэг имиж бүрдүүлэх цаг нь болсон гэж санал дэвшүүллээ.
17.40 цаг
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайлантай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.
“Тавантолгойг УИХ яаралтай шийдэх ёстой”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлынхаа тайланг тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
Та “Том төрөөс ухаалаг төр” бодлогыг дэвшүүлэхдээ төрийн мэргэшсэн албыг халж болохгүй гэсэн, намаар, үзэл бодлооро нь ялгаврлаад халаад л байсан. Таныг дуугарах нь уу гэтэл дуугараагүй. Олонхи шахаад байсан уу, хориг битгий тавиарай гээд. Тавантолгойн асуудал дээр төрийн гурван өндөрлөг ойлгомжгүй л байлаа, ойрын өдрүүдэд. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлыг ярьж болдоггүй байсан юм уу. Та энэ асуудалтай холбогдуулж “УИХ-аар асуудлыг хэлэлцэхээр улам мууддаг гэсэн, Ерөнхий сайд УИХ-д оруулахгүй гэсэн, УИХ-ын дарга “Та нар яасан том юм” гэсэн. Гадаадынханд уучлал үзүүллээ, Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ уучлал үзүүлсний дараа юу болох нь уу гэтэл 35 тэрбум төгрөгийг төлөхгүй гэсэн, давж заалдсан, одоо 35 тэрбумыг хэн төлөх вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Тавантолгойн асуудал дээр бид нэгдмэл байр суурьтай байгаа. Нэгэнтээ УИХ-аар асуудлыг хэлэлцье гэсэн болохоор УИХ яаралтай шийдээд явах ёстой. Ер нь бол Хөрөнгө оруулалтын гэрээндээ заасан Тогтворжуулалтын гэрээгээ баталгаажуулаад л явах ёстой. Өмнө нь төрийн өмчийн Тавантолгойд гадны байгууллагыг ажиллуулахдаа хоёр компанийн хооронд гэрээ байгуулаад ажиллуулж байсан.
35 тэрбум төгрөгийг одоо сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Капла нар уучлал гуйсан, тэр ялыг уучилсан. Аж ахуйн нэгж дээр тавьсан 35 тэрбум төгрөгийг уучилсан зүйл байхгүй, шат, шатны шүүхээс 35 тэрбум төгрөгийг төл гэж шийдвэр гарсан.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
-“Ард түмэн асуугаарай гэсэн, хэлээрэй гэсэн юм. Таны хийсэн ажлыг жингийн туухай дээр тавиад үзвэл цагаанаасаа хар нь их. Төрийн одон шагнал үнэгүйдсэн, хүрэх ёстой эзэндээ хүрч байна уу, гэдэгт иргэд эргэлздэг. Ерөнхийлөгчийн сонгууль хэр шударга болсон гэж та бодож байна. 2009 оны сонгуульд С.Баяртай хуйвалдаж, 2013 оны сонгуульд Н.Удвал сайдыг захиалж гарсан. Та эв нэгдлийн тухай ярилаа, хүний өөрийнгүй барьж хорьж байгаа нь шударга ёсонд нийцэж байгаа юу. Нам дотроо төдийгүй, намуудыг хооронд нь хагаралдуулж байна. Шийдлийн Засийн газар биш Элбэгдоржийн Засгийн газар гэж ард түмэн хэлж байна. Ноён уулыг ухуулахгүй гэж та хэлсэн, одоо ухах гэж байна?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Төрийн шагналтай холбоотой асуудал дээр өөрчлөлт хийе гэж үзэж байгаа. Нийгмийн өөрчлөлтийн үед давхар шийдсэн бол боломжтой шийдэгдээд явчих байсан, үлдсэн учраас шүүмжлэл дагадаг. Шагналын асуудлыг шийдэхдээ зайлшгүй олгодог бусад шагналыг олгоод бусдыг түдгэлзүүлж болно.
Ерөнхийлөгчийн сонгууль ямар болсныг мэдээлдэг тусдаа байгууллага бий, түүнээс өрөсөлдсөн хүн нь энэ тухай ярихгүй. Шүүхийн давж заалдах шатны шүүхэд хандаагүй бол тэр эцсийн шийдвэр.
Н.Энхбаяр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал асууж байх шиг байна, уучлал үзүүүлсэн, тэр хүрээнд эх орондоо чөлөөтэй ирж очоод явж байгаа.
Н.Энхтуяа нартай холбоотой асуудал бий, шаардлагатай бол хяналт тавьж байгаа прокуророос нь мэдээлэл авч болно. Ноён уултай холбоотой асуудал дээр орон нутгийн иргэдтэй очиж ярь, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж болохгүй, булш бунхныг хамгаалахад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дэмлжэг үзүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан учраас тэр хүрээндээ шийдэх ёстой гэсэн асуудал хөндөж байна та. Тавантолгойд Монголын 3 сая иргэн хувьцаа эзэмшдэг . Хувьцаа эзэмшигч гэдэг бол компанийн эзэн. Хэнээр хөрөнгөө үржүүлүүлэх вэ, хэнийг тавих вэ гэдгийг шийдэх эрхтэй. 3 сая хүнтэй хамааралтай асуудлыг М.Энхсайхан сайд ганцаараа шийдээд явж байна. Гэрээг дэмжиж байна уу. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг орны оруулсан хөрөнгө оруулалт хөрөнгийг гуравны нэгээс хэтрүүлэхгүй байна гэж заасан. Тавантолгойд энэ заалт зөрчигдөж байгаа гэж үзэж байна уу?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Асуудлаа шийдэх төвшинд нь шийдээд явчихвал хэрэгтэй. Амны зугаа, муухай хэрүүл битгий болгочихоосой.
Ард түмний хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлнэ. М.Энхсайхан сайдын тухайд Тавантолгойн гэрээ, хэлэлцээртэй холбоотой бүхий л мэдээллийг бүгдэд нь нээлттэй мэдээлээд, хариулаад явж байгаа. Аль улсын хөрөнгө оруулалт Монголд хамгийн их байдаг юм бэ гээд асуувал Голланд хамгийн өндөр. Оюутолгойд Рио Тинто хөрөнгө оруулсан гээд бүртгэгдсэн газраараа.
Тавантолгойн тухайд хөрөнгө оруулалтын хэмжээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан хэмжээнээс хэтрээгүй. Хөрөнгө оруулалт орж ирж байж, ажил хийгдэнэ, улс орон хөгжинө. Уг нь ажил хийгээд явбал зүгээр. Нүүрс нийлүүлэгч улс орон бүгд л өрсөлдөж байгаа. Хэрвээ энэ асуудал хойшлоод дахин шийдэгдэх болбол өнөөдрийнхөөс дордож илүү зардал гарахаар болж магадгүй. Цаг алдаж байгаа нь илүү зардал болж байна шүү дээ.
19.10 цаг
Ц.Элбэгдорж: Гүтгэсэн бол тайлбараа тавь
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайланг сонсч, гишүүд асуулт тавьж, хариулт авч дууссанаар хуралдааныг өндөрлүүллээ.
Хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлч алдаа гаргасан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү давшилна гэдэг ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаж байгаа, та бол мэргэжлийн сэтгүүлч хүн. Энэ заалт дээр анхаарч өгөөч. Захиргааны албан тушаалтан хариуцлага алдсан бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй уучлал гуйна. Ийм ялгавартай хандаж байна. Мөн Зөрчлийн тухай хуульд телевизийнхэн болж байгаа үйл явдлыг 6 сар хадгал гэж байгаа. Жижиг хэвлэлийн хурлыг 6 сарын турш хадгалах боломж, телевизэд байхгүй?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
– Хуульд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт орсон бол авах ёстой. Өмнө нь бид авч л байсан, энэ заалтыг. Хэрвээ УИХ хүний эрхийг зөрчсөн заалтыг хэвээр батлах юм бол бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина. Энийг шулуухан хэлчихье. Гол нь хүн нээлттэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүрээндээ баримтлах зарчмаа тунхаглах ёстой. Ёс зүйтэй байя, сайн үйлсийн төлөө хамтарч ажилладаг байя гэдэг зөв зүйлийг дотроосоо хэрэгжүүлээд явах ёстой. Ингэвэл зөв хандлага болно. Хэрвээ гүтгэсэн, буруу ойлголт төрүүлсэн бол тайлбараа тавь.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төрийн өндөр албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй байна. 4.8 тэрбум төгрөг угаачихаад, эргүүлээд энэ асуудлыг гаргасан газрыг уучлал гуй гээд явж байна. Шинээр томилогдсон прокурор харин энэ хэрэгт дахиж хяналт тавьж байх шиг байна. Татварын хэргүүд хүчний байгууллагууд дээр очоод замхарч байна.
Та “Оюутолгой нэг алхмаар урагш алхлаа гэлээ”, гэтэл орлогынхоо 5 хувьтай тэнцэх татварыг л төлж байгаа. Би бол “Нэг алхаад хоёр ухарчихлаа л” гэж хэлнэ. Бид гэрээгээ сайжруулах ёстой, төр оршихуй дор татвар бий. Татвар төлөхгүй байна гэдэг гэмт хэрэг. Хоёр хөршийн компаниуд татвар төлөхгүй гэвэл яах вэ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Та тендэр уралдаант шалагруулалт гээд мөнгөтэй холбоотой асуудлыг их сайн мэднэ дээ, төрийн албанд хариуцлагатай алба хашиж явсан хүний хувьд. Шилэн тунгалаг, хариуцлагатай болгох чиглэлд онцгой анхаарах ёстой. Одоо хуульд өөрчлөлт орон, тодорхой бүрэн эрхтэй хүмүүс дээр асуудал гарвал ерөнхий прокурор асуудлыг оруулна. Жишээ нь, УИХ ийм асуудалд орооцолдвол ерөнхий прокурор асуудлыг УИХ-д оруулна, бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ. Хэрвээ шүүх дээр асуудал очоод нотлогдохгүй бол тухайн асуудал оруулсан прокурор хариуцлага хүлээдэг байя л гэж байна.
Оюутолгойг ярих тусам ард түмэн хохирч, Оюутолгой компани хождог. Уг нь бид 2013 онд УИХ-аар нээлттэй хээллцсэн, 30-аад асуудал байна гэсэн, тэр үед. Одоо үлдэж байгаа нь маш цөөн асуудал байгаа гэж ойлгож байгаа. Засгийн газар нь энэ асуудал дээр ажиллаад явах хэрэгтэй. Үргэлж улс төрийн асуудал болгоод байхаар нийтлэг эрх ашиг хохироод байна.
Г.ДАРЬ