Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн хурал боллоо | News.MN

Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн хурал боллоо

Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн хурал боллоо

Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсгийн хурал боллоо

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтын ирэх 4 дүгээр сарын 24-26ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Гамшгаас хамгаалах, иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулах хүрээнд Сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлын хэсэг хуралдаж зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцлээ.

Ажлын хэсгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа ахлах юм. Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг хангах хүрээнд дүүргийн төрийн  байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн удирдлага, ажилтнуудад Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, үйл ажиллагаа, ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулах, иргэдийг энэ талын мэдлэг мэдээллээр хангах зэрэг ажлын төлөвлөгөө гаргаж, хэлэлцэн баталлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж