Нээлтээ хүлээж буй үзвэрүүд | News.MN

Нээлтээ хүлээж буй үзвэрүүд

Нээлтээ хүлээж буй үзвэрүүд

Нээлтээ хүлээж буй үзвэрүүд

Ирэх гуравдугаар сарын 1-нд Монголын хэд хэдэн уран сайхны кино зэрэг нээлтээ хийхээр төлөвлөж байна. Олны анхаарлыг татаж буй киноны хувьд “Хувьсал” продакшны уран бүтээлчид хоёр хуваагдан тус тусын дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж буй явдал юм. Мөн Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” хэмээх түүхэн кино болон "Бүсгүйн зурвас" драмын жүжиг үзэгдийн дунд их хүлээлт үүсгээд байна. Ингээд ирэх сард нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүдтэй танилцуулъя.


"БҮСГҮЙН ЗУРВАС"

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийг ирэх сарын 1-нд хийх гэж байна. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр товлосон. “Бүсгүйн зурвас” жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н. Наранбаатар ажилласан бол бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, ассент найруулагчаар А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл нарын уран бүтээлчид ажиллажээ.

Шинэ жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний гэргий Г.Урнаа болон Ж.Оюундарь нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа, М.Тогтохжаргал нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар болон жүжигчин Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл, Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглосон байна.

 “ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД”

“Хувьсал” продакшны уран бүтээлчид 20 жилийн ойдоо зориулан өөрсдийн зургаа дахь дэлгэцийн бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Тэд энэ удаа “Хайр бол зүрхний чанадад орших агуу их уучлал юм” хэмээх “Тэнгэрээс буусан од” дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Тус продакшны уран бүтээлчид өмнө нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан. Харин энэ удаа тус продакшны бүтээлд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглосон нь олны анхаарлыг ихэд татаад буй.

“2000”

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” хэмээх түүхэн уран сайхны киноны нээлт ирэх сарын 1-нд болно. Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх уран сайхны кинонд эх орон, эрх чөлөөний төлөө өгүүлнэ. Киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажилласан байна. Түүхэн киноны дүрүүдэд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нарын жүжигчид тогложээ.

“ХАЛУУН ЗҮРХ”

“Хувьсал” продакшнаас “өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран “Халуун зүрх” хэмээх анхны дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна. Тэд өмнө нь “Хувьсал” продакшны дэлгэцийн ихэнх бүтээлийнх нь зохиолчоор ажиллаж, басхүү гол дүрүүдийг нь бүтээж явсан. Харин энэ удаа  хоёр Ганаа хамтран “Аримун” нэртэй продакшн шинээр байгуулж, цоо шинэхэн бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах нь ээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-22 66.181.169.122

новшийн банш түүхэн кинонд ацаа хийж яваа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж