М.Энхболдын зовлон Ц.Нямдоржид ирэв

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

М.Энхболдын зовлон Ц.Нямдоржид ирэв

М.Энхболдын зовлон Ц.Нямдоржид ирэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид УИХ-ын дарга асан М.Энхболдын зовлон ирээд байна. “М.Энхболд албан тушаалтайгаа хэтэрхий их зууралдаж байна, эртнээс сайн дураараа огцрох ёстой байсан юм” гэх үг хаяж явсан сайд Ц.Нямдоржийг өчигдрөөс эхлэн “Шударга ёс” хөдөлгөөнөөс огцрохыг шаардах болсон. Огцрох хүсэлтийг нь хүлээн авахгүй бол ирэх долоо хоногоос тус хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана. Тэд хууль зүйн салбарынхны хуудуутай шийдвэрээс болж, бусдын гарт амиа алдсан иргэдийн хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхгүй байгаад салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэдний шаардлагыг хүлээн авч, огцрох өргөдлөө гаргах уу, эсвэл гүрийх үү гэдгийг харах л үлдэж байна.

Парламентын архаг гишүүний тоонд ордог тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамыг дөрөв дэх удаагаа удирдаж байгаа бөгөөд хууль зүйн салбарт гарсан алдаа, оноо аль алин нь түүнтэй холбоотой гэх нь бий. Бусдыг огцрохыг шаардаж явсан Ц.Нямдорж өөрт нь адилхан шаардлага тавигдахад ямар хариу өгөх нь М.Энхболд чөлөөлөгдөхөөс илүү л олны анхаарлыг татаж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
14
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж