МУХБ-ны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа | News.MN

МУХБ-ны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа

МУХБ-ны бонд Азийн Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарлаа

Энэ сарын 20-ны өдөр Хонг Конг-д зохион байгуулагдсан “The Asset Awards"-аас Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжаалсан 500.0 сая ам.долларын бондыг Төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор (Best Quasi-Sovereign Bond) шалгарууллаа. Уг ёслолын арга хэмжээнд урилгаар МУХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр албаны бусад төлөөллийн хамт оролцож шагналаа гардан авлаа.

Долоохон хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр Азийн Санхүүгийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох “Finance Asia”-ийн 2018 оны шилдэг хөрөнгө оруулалтыг шалгаруулах ёслолоос МУХБ-ны бонд мөн “Шилдэг Хэлцэл”-ээр шалгарсан юм.

Бондыг мөн л хямд, бага зардлаар гаргасан. Төрийн оролцоогүй, Засгийн газрын баталгаагүй амжилттай арилжаалсныг үндэслэн олгосон байна.

2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк Засгийн газрын баталгаагүй бондыг анх удаа олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан нь ийнхүү Монголдоо төдийгүй Азид анхдагч болж “Төрийн өмчит байгууллагын шилдэг бонд”, “Шилдэг Хэлцэл”-ээр тус тус шалгарлаа.

Монгол Улсын Хөгжлийн банк 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан билээ. МУХБ-наас анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр бонд гаргасан явдал нь Манай улсын бусад зээлдэгчдийн хувьд жишиг хүү тогтоосон чухал үйл явдал болсон юм.

Олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 4.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн нь МУХБ-ны санал болгосон хэмжээнээс 8 дахин их байв. Зах зээлийн эрэлт өндөр байсан нь Монгол Улс болон МУХБ сүүлийн жилүүдэд дэлхий даяар хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоогоо сайжруулах, өргөжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүн байлаа хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байв. Улмаар олон улсын зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч МУХБ-наас арилжаалсан бондын купон анх тооцож байснаас 75 суурь нэгж (0.75%)-ээр доогуур тогтож чадсан.

МУХБ-наас гаргасан бонд Азийн санхүүгийн нэр хүндтэй эдгээр шагналыг ээлж дараалан гардан авсан нь эдийн засгаа эрчимтэй сэргээж буйг олон улсад хийгээд,хөрөнгө оруулагчдад дахин дахин батлан харуулсан онцлох үйл явдал боллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж