Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа | News.MN

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/67 тоот тушаалаар байгуулагдсан  Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд мөн тус ажлын хэсгийн дарга Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар хамтран  “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон барилга угсралтын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

ЭМСХХ-4 төслийн хүрээнд баригдаж буй “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил”-ын гэрээ Эрүүл мэндийн яам, Австри улсын Вамед Инжинирнг  компанийн хооронд 2017-5-24 нд байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл:

  1. Газар шорооны ажил 100%
  2. Техникийн барилга 50,2 %

А блок 60,75 %

Б блок 54,8%

Подиумын барилга 51,9% нийт барилгын ажлын явц 63,4 хувьтай байна.

Дээрх ажлын хэсэг нь цаашид олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу чанартай тусламж үзүүлэх үйлчилгээний таатай, аюулгүй байдлыг хангах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын  тав тухтай байдлыг хангах зорилго бүхий орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламжийн инженерийн чухал шийдэл бүхий асуудлуудыг нарийвчлан хэлэлцэж шийдвэрлэх зорилготой юм.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-02-21 49.0.212.61

Emnelgin hashaagaar duuren oron suuts barisan bna shuu.gants mashin yavah zaitai

Avatar

Зочин 2019-02-21 202.55.188.40

Энэ ажил гайгүй яваа.

Avatar

Зочин 2019-02-21 202.9.42.107

Сайхан барилга болох нь ээ. Ямар ч байсан түлэнхийн төвийн барилгаас илүү гоё эмнэлэг болохоор харагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж