Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны албан ёсны нээлтийг гуравдугаар сарын 1-д хийхээр болжээ. “Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй юм бол хожим хойно цусаар уйлаад ч оройтсон байх вий” хэмээн сануулах, Манж Чин Улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцэл, тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.
UB FILM-ийн бүтээл “2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг ажиллажээ.
Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нарын жүжигчид тогложээ. Мөн жүжигчдийн дунд хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг багтаж, анхны дүрээ энэхүү кинонд бүтээсэн байна.
“2000” уран сайхны киноны тухай хэвлэлийн хурлыг маргааш /2019.02.22/ 11:00 цагаас Монголын Үндэсний музейд хийхээр болжээ.
Холбоотой мэдээ