ОХУ-ын хоёр дахь долларын тэрбумтан эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хоёр дахь долларын тэрбумтан эмэгтэй

ОХУ-ын хоёр дахь долларын тэрбумтан эмэгтэй

"Forbes" сэтгүүл интернет дэлгүүрийн эзэн Татъяна Бакальчукийг долларын тэрбумтнаар нэрлэсэн байна. “Wildberries” интернет дэлгүүрийн үнэлгээ өнгөрсөн онд бараг хоёр дахин буюу 600 саяас 1,2 тэрбум ам.доллар болж өсчээ. “Ведемость"-ийн мэдээлснээр, Бакальчук нь Москва хотын дарга асан Юрия Лужковын эхнэр Елена Батуринагийн дараа бичигдэж буй ОХУ-ын хоёр дахь долларын тэрбумтан эмэгтэй аж.

Татьяан Бакальчук бизнесийн гараагаа 2004 онд нөхрийн хамт эхлүүлжээ. Эхэндээ эмэгтэйчүүдийн хувцас худалдаалдаг байсан тус интернет дэлгүүр эдүгээ хүүхдийн тоглоом, спортын бараа бүтээгдэхүүн, хүүхдийн тэжээл, цахилгаан бараа, ном зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Тус дэлгүүрийн цахим сайтад жил бүр 60 орчим сая хүн зочилсны дийлэнх нь оросууд аж.

Forbes сэтгүүлээс пүрэв гаригт гаргасан хамгийн үнэ цэнэ бүхий компаниудын жагсаалтын дөрөвдүгээрт “Wildberries” оржээ. Өнгөрсөн онд тус жагсаалтад Татьяна Бакальчук хоёрдугаарт бичигдсэн байна.

Эх сурвалж: Взгляд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж