Сангийн сайд хуулийн төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Сангийн сайд хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.04.10/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Олон улсын валютын сангийн байгууллагын засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү багц шинэчлэлээр Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх буюу Захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэх болсон талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг ба засаглалын шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой аж. Харин квотын шинэчлэлийн үр дүнд Монгол Улсын квот зээлжих тусгай эрх нэмэгдэх юм байна.

Монгол Улс болон ижил төстэй эдийн засгуудын хувьд квот нэмэгдснээр хямралын үед Олон улсын валютын сангаас авах санжүүжилтийн хэмжээ нэмэгдэх, тус сангийн бодлого тэнцвэртэй, уян хатан болоход нөлөөлөх, дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж