Мисс, загвар өмсөгч Т.Туяамаа сүүлийн жилүүдэд найз залуутайгаа Австрали улсад ажиллаж, амьдарч байсан билээ. Тэрбээр дөрвөн жилийн дараа эх орондоо ирж, загварын салбарт мэдсэн сурснаа охид, залууст зааж сургах ажилд ханцуй шамлан оржээ.
Загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн хугацаанд Австрали улсад суралцаж, мэргэжлээрээ томоохон загварын шоунд оролцож, дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царайгаар ажилласан байна. Тэрбээр эх орондоо ирээд өөрийн үеэл эгчтэйгээ хамтран “Хатун” хэмээх хувь хүний хөгжлийн агентлагаа байгуулж, загварын багшаар ажиллах болсон гэнэ.
Мисс Т.Туяамаагийн хувьд 2010 онд “Авьяаслаг мисс”, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, 2011 оны Азийн топ модель, 2012 онд Ази номхон далайн тэргүүн мисс, 2013 онд “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан чадварлаг загвар өмсөгч юм.
Холбоотой мэдээ