А.Ганбаатарыг МАН-ын гишүүнчлэлээс хасчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

А.Ганбаатарыг МАН-ын гишүүнчлэлээс хасчээ

А.Ганбаатарыг МАН-ын гишүүнчлэлээс  хасчээ

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдаад буй МАН-ын гишүүн А.Ганбаатарыг намын гишүүнчлэлээс нь хасчээ. Тодруулбал, тус намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2019.02.21/ хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. Тухайн үед А.Ганбаатар 60 тэрбум гэх  хэргийн талаар мэдээлэл хийж “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ" гэсэн тайлбарыг  хэвлэлд анх удаа өгч байсан юм.

Түүнчлэн  өнгөрөгч Даваа гаригт  Ц.Сандуйг намын нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр намын гишүүнчлэлээс нь хассан юм.
Өмнө нь мөрдөгдөж байсан тус намын дүрмийн заалт нь гишүүддээ хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн нь ийн гишүүддээ хариуцлага тооцож эхэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж