“Хуулиас задарсан албан тушаалтан зугтдаг”

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

“Хуулиас задарсан албан тушаалтан зугтдаг”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна. Энэхүү ажлын тайлан нь есөн чиглэлийг хамарч байна. Тухайлбал, Шууд ардчилал, төлөөллийн ардчиллыг бий болгох суурийг тавьсан. Одоо энэ тогтолцоог иргэний оролцоогоор баяжуулж, улс орныг иргэний санаачлагаар хэрхэн яаж авч явах вэ гэдэг бодлогыг гаргах ёстой гэсэн саналыг Ерөнхийлөгч дэвшүүлж байна.

Хоёрт, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын сэдвээр УИХ-д гурван удаа хаалттай мэдээллийг хийсэн байна.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/-ийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлдэг. Үүнээс гадна ҮАБЗ ажилладаг. ҮАБЗ-ийн хурал хийхээс гадна тогтмол уулзалт хийдэг. ҮАБЗ-ийн гишүүн байсан улсуудаар өргөтгөж, хуралдаан хийж, санал бодлыг нь сонсдог. Цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл авдаг, тайлан, зөвлөмж гаргадаг байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд газар хөдлөлт, цацрагийн нөхцөл байдал, халдварт өвчний тухай асуудлыг ярьж тодорхой мэргэжлийн хүмүүст нь зөвлөмж өгч ажилласан байна. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа аж. Мөн цэрэгжсэн байгууллагууд үүргээ сайн биелүүлж байгааг Ерөнхийлөгч тодотголоо. Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллага, Онцгой гээд газрууд багтаж байна.

Үүнээс гадна төрийн цэргийн бодлогын хүрээнд Цэргийн их сургуулийн дэргэд “Тэмүүжин өрлөг” сургуулийг нээсэн аж. Хүүхэд, залуучууд цэргийн эрдмийг багаасаа сурдаг байх боломж бий болгох зорилгоор. Аймгийн төв бүрт барилга инженерийн ангийг байгуулъя, цэргийн албан хаагчийг мэргэшүүлье. энхийн бүтээн байгуулалтад оролцох чиглэлээр санал санаачлага гаргасан нь амжилттай хэрэгжиж буй юм байна. Зэвсэгт хүчнийг түшиглээд морин сумангууд байгуулан ажиллаж байна. Монгол төрийн бодлого уялдаатай байх ёстой гэж үзэн ҮАБЗ-ийн хууль тогтоомж, үзэл баримтлалын хүрээнд 200 гаруй тодорхой чиглэл, удирдамж зөвлөмж гаргажээ.

Гуравт, хууль шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр.

Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар 2012 оны дөрөвдүгээр сард хэлэлцүүлсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат хуульч асан Б.Чимэд, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тих ажил нугалжээ. Ерөнхийлөгч энэ тухай “Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна” гэсэн юм. Мөн “Шүүх байгууллага ил тод хяналттай хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүгч болох, ажиллах үйл ажиллагаа илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болсон.  Шүүгч Нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа үйлчилгээ бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ.

Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон.

Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой моноглын ард түмэн байнга тулгарах болно” гэлээ.

Дөрөвт, хамтын ололт бол Шилэн дансны тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байгаа явдал гэдгийг Ерөнхийлөгч онцолж байна. Энэ хуулийн зорилго нь мөнгөний зарцуулалт ил тод байна,  ингэснээр зөв зүйлдээ зарцуулагдана гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч энэхүү хуулийн талаар “Нэг үр дүн хүлээж байна, УИХ, Засгийн газрын гишүүн, аймгийн Засаг дарга нараас хэн нэг нь Шилэн дансны хууль зөрчсөн гэж албан тушаалаасаа чөлөөлөгдөх юм бол энэ хууль хэрэгжиж эхэлсний үр дүн гарч байна” гэж үзнэ гэлээ.  

Хуулийн хүрээнд гарч байгаа бас нэг эерэг өөрчлөлт бол хуулиас дээгүүр байсан этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдсэн. Хуулиас задарсан албан тушаалтан зугатдаг болохоос ядарсан иргэд зугатдаггүй. Хууль завхруулж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой” гэдгийг онцоллоо.

Мөн Ерөнхийлөгч “Авлига албан тушаалтай тэмцэх, хорхойтсон баавгай шиг мөнгө рүү дайрдгийг зогсоох ёстой” гэж би хэлж байсан. Одоо хүн харж байгаа шүү гэдэг хандлага бий болсон байна. Сүлийн дөрвөн жилд Монгол Улс авлигын төвшинөөр 40 орноор доошоо буусан. Олон улсын Транс прэнси байгууллагын мэдээллээр Монгол Улс 80 дээр очсон, 120 дээр байснаас. Үүнийг урагшлуулах ёстой” гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж