Иракийн зүүн хэсэгт орших Дияали мужид 25 настай эмэгтэй долоон ихэр хүүхэд төрүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Харамсалтай нь ихрүүд хэдхэн хоногийн настай байжээ. Дияала мужийн эрүүл мэндийн төвийн ажилтан орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа ихрүүд бүгд эндсэн тухай мэдээлжээ.
Түүний мэдээлснээр эрүүл саруул мэндэлсэн ихрүүд яг ямар шалтгаанаар нас барсныг тогтоогоогүй байгаа ба биеийн байдал нь гэнэт муудан бүгд нас барсан байна. Энэхүү ховор тохиолдол нь Дундад Азийн орнуудын хувьд анхны тохиолдол болоод байсан юм. Ихрүүдийн зургаа нь охин нэг нь хүү байсан билээ.
Эх сурвалж: STOPRU.COM
Холбоотой мэдээ