Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл | News.MN

Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Үндэстнээрээ хоцрогдсон англи хэл

Технологийн хөгжлийн үр шимээр Монгол хүүхэд бүр дэлхийн хаанаас ч хэрэгцээтэй мэдээллийг богино хугацаанд олж авч, дэлхийд тэргүүлэгч “Кембриж”,  “Харвард”, “Стэнфорд” зэрэг их сургуульд элсэн суралцах боломж нээлттэй ч англи хэлний мэдлэггүйгээс орхигдох боллоо. Хэчнээн авьяастан энэ шалтгаанаар олон, олон боломжуудыг алдаж байгааг хэлэх арга алга.

Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогоор тусгай хөтөлбөрөөр /Кембрижийн хөтөлбөр/ хичээллэдэг хуруу дарам цөөн хэдэн сургуулиудыг эс тооцвол төрийн өмчит ерөнхий боловсролын бүх л сургууль зургадугаар ангиас нь англи хэл зааж байна. Хамгийн хоржоонтой нь, англи хэлийг анхлан зааж байж эхлээд үсэг заадаггүй, үг цээжлүүлдэг. Үсгээ мэдэхгүй хүүхдэд хэчнээн үг цээжлүүлээд нэмэргүй, хэд хоноод л мартдаг. Сурах бичгээс нь уншуулъя гэхэд үсгээ заалгаагүй учраас уншиж чадахгүй. Үсэг заая гэхэд сурах бичигт нь үсэг байхгүй. Ийм сурах бичиг, сургалтын хөтөлбөрөөр англи хэл заалгаж байгаа хүүхдээ эцэг, эх юу ч сурсангүй гэж загнаад зандраад яалтай. Зүрх зоригийг нь мохоохоос цаашгүй.

Үнэндээ бол хувийн дунд сургуулийн анхан шатны англи хэлний сурах бичиг, төрийн өмчит сургуулийн анхан шатны англи хэлний сурах бичгийг хооронд нь харьцуулбал газар тэнгэр шиг зөрүүтэй. Уйлах ч багадна. Хэргээр төрийн өмчит сургуулийн сурагчдад англи хэлийг эзэмшүүлэхгүй байх бодлого төрөөс хэрэгжүүлдэг юм биш биз гэх хардлага төрмөөр.

Монгол Улс англи хэлийг бүх нийтийн эзэмшвэл зохих бүрэн дунд боловсролын хөтөлбөрт оруулснаас хойш 20 гаруй жил өнгөрч буй ч одоо хэр нь анхан шатныханд зориулсан олигтой сурах бичигтэй ч болж чадаагүй нь үнэндээ бол эмгэнэл юм. Багш нарын хувьд ч хэр чадвартай хүмүүс энэ хичээлийг зааж байна вэ гэдгийг анхаарах цаг нь бас болжээ.

Мөн 2018 онд Швейцарьт төвтэй, “ИФ Инглиш Фөөрст” компани унаган англи хэлгүй улс орнуудын ард иргэдийн англи хэлний түвшинг тогтоосон судалгааг 80 орныг оролцуулан хийхэд Монгол Улс 71-д бичигдсэн байдаг. Уг судалгааг долоо дахь жилдээ гаргасан нь энэ байсан бөгөөд өмнө нь буюу 2016 онд энэ үзүүлэлтээр Монгол Улс 72 орноос 66-д, 2015 онд 70 орноос 64-т тус, тус жагсаж байжээ  Насанд хүрсэн 1 сая иргэнийг оролцуулсан энэхүү сорилоор Монгол үндэстнээрээ англи хэлээр хоцрогджээ гэж хэлэх нь хатуу сонсогдож болох ч өнөөдрийн сургалтын хөтөлбөрөө шинэ шатанд гаргахгүйгээр амжилт олохгүйг нийслэлийн захын дунд сургуулийн англи хэл үзэж байгаа ангид ороод харчихаж болно.

Тиймээс Боловсролын сайдаас хүсэх зүйл байна. Боловсролын тухай хуульдаа өөрчлөлт оруулж,  бага ангиас нь буюу хоёр, гуравдугаар ангиас нь цагаан толгой үсгийг яаж заадаг билээ, тэр жишгээр англи хэлийг гурван өдөр тус бүр 45 минут үздэг байхаар өөрчлөлт оруулбал, өнөөдрийн хоцрогдлыг нөхөх боломжтой болох болов уу.

Сайд солигдох бүрийд боловсролын салбарт баримталдаг бодлого өөрчлөгддөгөөс холион бантан болж байгаа тухай дээр дооргүй ярьдаг ч Монгол хөгжье гэвэл хүнийхээ гадаад хэлний мэдлэгт тэгш анхаарах цаг болчхоод байна. Хэлтэй болох нь хувийн дунд сургуульдаа суралцах ёстой гэдэг хандлагаар хандвал  үндэстнээрээ хэлний хоцрогдлоо яаж нөхөх вэ гэдэг асуудалтай ч тулж мэдэх юм.

Дэлхийн орнуудаас өнөөдөр Их британи, АНУ, Австрали, Шинэ Зеланд Ирланд, Карибын орнуудад англи хэл албан ёсных нь хэл болж, 330 гаруй сая хүн энэ хэлээр ярьдаг бол мөн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.ЛОРОХ 2019-02-21 66.181.168.199

Хаха нэртэйгээр нь албан ёсны хэлээ англи болгоё гээд хэлчих. Багаасаа үзэхээр л сайжирчих уу. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьдаг зангаа татсан нь дээр байхаа. Хэл, боловсрол, соёл, сэтгэлгээний талаар жаахан ном уншчихаад наад саналаа эргээд харсан нь дээр байх.\nОДОО ЯВУУЛЖ БАЙГАА СУРГАЛТЫГ ЧАНАРТАЙ БОЛГОХ ТАЛААР Л БОДСОН НЬ ДЭЭР.

Avatar

Танилцана 2019-02-21 139.5.217.84

Намайг Гэрэлням гэдэг. Аятайхан залуутай танилцана. 88328888

Avatar

Зочин 2019-02-21 37.123.160.214

odoo end sweded zuvhun mongol hun l angli hel medehgui busad buh humuus oros hyatad thai afrik bugd angli helyei yanadaa huurhii gadnii hunii uuduus mongoloooroo yariad estoi emgeneltei

Avatar

Zochin 2019-02-21 150.129.140.66

Ene zuv shuu

Avatar

Ик бэр уч 2019-02-21 66.181.178.246

Чи туваагаар 10хуртэл тоолдоо чамайк казакууд л ойлгоно

Avatar

Naizaa 2019-02-21 66.181.178.246

Tuva chine tvrk xeleer yridagin tatar yakut kirgiz geed orosin 30 garui say xvn.xelee martaagvi bitgii xudlaa zal

Avatar

mgl 2019-02-21 202.9.42.212

yostoi bolohgui, ali surguulid gadaad heliig 6-r angias ni zaah heregtei.

Avatar

Zochin 2019-02-21 150.129.140.66

Hahaha,usan teneg

Avatar

Зочин 2019-02-21 72.137.85.228

Ингэж дэмий юман дээр маргаж цэцэрхэх хэрэггүй Өнөө үед хэн хэзээ ямар хэл сурах нь хүний хувийн ауудал Тэх тусмаа хүүхэд багачууд гадаад хэл сурах нь өөртөө ,эцэг эхдээ ,улс орондоо хийж буы их хөрөнгө оруулалт.Хэлтэй бол хөлтэй гэдэг үг байдаг.Явцуурах хэрэггүы.

Avatar

Зочин 2019-02-21 202.55.188.34

Монгол хэлээ эхлээд сайн сурах хэрэгтэй. Юун гадаад хэл.

Avatar

ЗОЧИН 2019-02-21 202.9.43.167

ЭХ ХЭЛЭЭ СУРААГҮЙ ХҮҮХДЭД ГАДААД ХЭЛ ЗААВАЛ АЛЬ Ч ҮГҮЙ БАНТАН БОЛНО. ХАРИН ДУНД АНГИАС НЬ ЭХЭЛЖ ЗААВАЛ ЯАХ БОЛ ???

Avatar

Зочин 2019-02-21 202.131.225.197

угаасаа одоо дунд ангиас нь л зааж байгаа шдэ. саран дээр амьдардаг юм уу

Avatar

Зочин 2019-02-21 192.82.64.171

Хүүхдэд багаас нь гадаад хэл зааж болохгүй. Яагаад вэ гэвэл Бага ангийн хүүхэд эх хэлээ бүрэн эзэмшээгүй байдаг. Монгол хэлээр ярихаас Монгол хэлний үгийн баялаг, хэрэглээ, өөрийгөө илэрхийлэх чадвар суралцаж амжаагүй байдаг тул хүүхдийг самууруулж орхидог. Эцсийн дүнд нь гадаад хэлээрээ ч сайн сэтгэж, ярьж чадахгүй. Монгол хэлээрээ ч чаддаггүй Хүүхэд хохирдог

Avatar

Зочин 2019-02-21 202.131.245.243

За, яасан? Баячуудын хүүхдүүд монгол мэдэхгүй болохоор ардын хүүхдүүдийг зомби болгох нь уу?

Avatar

Монгол 2019-02-21 182.160.33.143

Хуцдаг хэлтгий хэлтэн бэ? Өрнөдөд доншуулчилж байгаа биеийн амрыг харагчдын хөөрхий хүүхдүүд шиг юм болгох гээ юу?. Гийгүүлдэгээрээ чи л гэртээ заахгүй юу. Эх сайхан Монгол хэлээ эхлээд схйтар сургаад бүр 7-8-р ангиас нь заах хэрэгтэй. Эх хэлнийхээ үгсийн сангүй байж яаж хэл сурах юм.

Avatar

Зочин 2019-02-21 72.137.85.228

Хэл хэрэгцээ болсон цагт хэн хэзээ ямар хэл сурахыг , ямар хэлээр хэлд орохыг хэн ч захирамжилж чадахгүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг юм. Сэтгэлгээнийхээ радиусыг жаахан тэл . Тэр үгийн сан энэ тэр чинь тусгай хэрэгцээний юм.

Avatar

Irgen 2019-02-21 174.217.16.204

Urnudud donshoochilj biiyeiin amriig harj yavaa humuusiin huuhduud gene uu.Gadaadad bgaa mongolchuud dotoodod zalhuurch hevtteg biyeiin amrrig harj belen yum tur zasgaas nehej suudag zalhuuchuudiig tejeej bdg yum.Hol ochij huzaj honhort ochij guluglu muu novshoo.Delhii hugjiltuu zeregzej mongoloo tusgaar togtnoson mongol hel soyoltoo uls bailgaya gevel angli heliig ur huuhduudedee sain surga.Mongol gesen zurh setgel ni zohilj bhad angli hel ert surlaa geed mongol hun bish bolchigui.

Avatar

ЗОЧИН 2019-02-21 202.21.99.226

БУРИАД ,ТУВА......ЭХ ХЭЛЭЭ МАРТСАНДАА ИХ ХАРАМСАЖ БАЙДАГ ЮМ ЦАГ ӨӨРЧЛӨГДӨЖ ҮНДЭСНИЙ УХАМСАР НЬ СЭРГЭЭД ЭХ ХЭЛЭЭ, ҮНДЭС УГСАА ГАРАЛАА ГЭДЭГ БОЛСОН ШҮҮ

Avatar

Харьцуулагч 2019-02-21 49.0.212.66

Энэ аврага гарсан хүүхдээ аваад л тэр амерк, англи руу явж дээ, нээрээ чи хятад болвол дээр байж хэ

Avatar

зочин 2019-02-21 202.21.99.226

1-5 АНГИДАА ЭХ ХЭЛЭЭ САЙН СУРАХ ХЭРЭГТЭЙ ДАРАА НЬ ХҮССЭН ХЭЛЭЭ СУРАХ ЁСТОЙ !!!!!!!! АМЬДРАЛ ДЭЭР ЭХ ХЭЛ Л МАШ ИХ ХЭРЭГ БОЛДОГ ЮМ. ЭХ ХЭЛЭЭ САЙН МЭДЭХГҮЙ ХҮН ГАДААД ХЭЛНЭЭС ЭХ ХЭЛ РҮҮГЭЭ ОРЧУУЛГА ХИЙХЭЭР ЮУ БОЛДОГ ГЭЖ БОДНО... ИЧИЖ ҮХМЭЭР

Avatar

Зочин 2019-02-21 182.160.33.241

Хүссэн хүсээгүй монголчууд олигтой явья гэвэл бүх сургуулиуд АНГЛИ - МОНГОЛ хэлээр хичээллэх хэрэгтэй. Хөрш буриад Тува бас Халимагууд монголчуудыг огт тоож хардаггүй юм шүү. Хэрвээ бид Англиар яриад эхэлвэл тэд сүйд болж биднийг тоож эхлэнэ. Ганцхан монгол хэлтэй бид хөгийн харагддаг. Ямарч мэдээлэл авч чадахгүй тэнэг монгол гэж арагддаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Төрийн томчуул нь ямарч хэл усгүй, хөөрхий дөө.

Avatar

Зочин 2019-02-21 202.131.225.197

Эх хэлээ сайн мэдэхгүй хүмүүс олширсоор л. Сэтгүүлчид хүртэл оньсого гэмээр мэдээллүдийг днлшнх болсон шүү дээ. Гэтэл...

Avatar

Зочин 2019-02-21 202.55.188.34

Энэ нөхөр өөрөө англи хэл мэддэггүй юм байна. Үсэг зааж англи хэл эхэлж сургадаггүй юм. Үгийг нүдлүүлж явц дунд нь уншуулж сургадаг юм . Мэддэг юмаараа асуудал хөндөж бич!!!!

Avatar

Зочин 2019-02-21 150.129.142.84

ядаж ТВ Радиогоороо зөв ярьж бтчдэг болчоод наадахаа эхлэ. хазгай хэлтэй ядмаг сэтгэлтэй хүмүүс л болж байна. гайгүй хүмүүжүүлсэнийг нь орчин нь уруу татаж муутгаж байна

Avatar

Зочин 2019-02-21 64.119.16.202

маанагууд сэтгэгдэл гаргаачээ дандаа эсэргүүцсэнийг нь гаргаад ямар муйхар сайт болчоо вэ

Avatar

зочин 2019-02-21 64.119.16.202

Хүүхдэд нь илүү их ирээдүй олгоё гэхэд хэн дургуйцэх юм бэ? Аль болох эрт сурвал улам сайн сурна монгол хэлээ ч бас сайн сурна6 90 оноос өмнө 2 хэл 3 ангиасаа үзсэн хүшмүүсийн эх хэлч бас хоёрдох хэл ч маш сайн байгаа

Avatar

Зочин 2019-02-21 50.24.94.62

Хүүхэд нэг л хэл сурдаг. Давхар сайн сурна гэж байхгүй. Бантан болно.

Avatar

уянга 2019-02-21 64.119.16.202

Монгол хэл дээр шинжлэх ухааны мэдээ мэдээлэл ховор байдаг оюутнууд хэл мэдэхгүй учир нэмэлт мэдээлэл авч чаддаггүй энэ нь чанаргүй төгсөгчид бэлдэхэд нэмэр болдог. Монгол хэл унаган хэл учир хэзээд л сурдаг 90 оноос өмнө орос хэл багаасаа үзсэн хүмүүс монгол хэлээ улам сайн эзэмшсэн байдаг

Avatar

Зочин 2019-02-21 50.24.94.62

Хүүхдэд багаас нь гадаад хэл сургаж байснаас Монгол хэл дээрх шинжлэх ухааны сэтгүүлийн хүртээмж чанар тоог сайжруулах хэрэгтэй. Их сургуульд насаараа нэг зүйл нухсан эрдэмтэд зөндөө бий. Тэд юм бичэхэд тавих тусгай сайт алга. Зарим нэг залуучууд блог нээж тавиж байна. Нэгдсэн портал байхгүй. Ийм л зүйл хийх хэрэгтэй байна. Тэгвэл заавал гадаад хэл сурах хэрэг алга.

Avatar

Зочин 2019-02-21 203.169.49.101

Эхлээд монголоороо зөв ярьж, бичиж сураг. Тэгэхгүй бол монголоо ч мэдэхгүй, англиар ч олигтой ярьж чадахгүй, зэрэмдэглэсэн гашуун туршлага өч төчнөөгөөрөө байдаг...

Avatar

Зочин 2019-02-21 103.229.120.131

Монголоороо зөв ярьж бичиж чадахгүй байж юун дэмий юм ярьдаг. Ер нь яах гэж монгол хүн болж төрвөө үүний оронд англи хүн болэ төрдөг байж.

Avatar

зочин 2019-02-21 182.160.37.133

Ангил хэлийг ЕБ Сургуулийн 5-ангиас нь бус 6-р ангиас нь зааж эхлэх нь маш зөв . 1-5-р анги ба бага сургуульд хүүхэд үндэснийхээ хэлээр цэгцтэй зөв ярьж ,бодож ,сэтгэж бичиж сурах ёстой ! ер нь бол шаардлага гарвал гадаад хэлийг 1-3 сарын дотор дунд түвшинд сурч болдог юм шүү дээ .

Avatar

Зочин 2019-02-21 202.179.25.197

Зөв, зөв. Гадаад хэлийг бүр багаасаа л сурвал их сайн сурна. 5 дугаар ангиас эхэлж англи хэл сурсан хүүхдүүд хичнээн сайн сурсан ч гэсэн нөгөөдүүлтэйгээ харьцуулахад түг таг хийсэн яриатай болдог. Моншол, англи хэлээ бүр багаасаа үзсэн хүүхдүүд аль алинд нь сайн болно. Дэлхийн хөгжил, шинжлэх ухаантай мөр зэрэгцэе л гэж байгаа бол англи хэлийг бүх нийтээр сурах нь зүйтэй. Багш нар гологдож байгаа нь үнэн.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.168.8

12 дугаар ангиа, эсвэл 9 дүгээр ангиа төгсөхдөө TOEFL, IELTS -ийн шалгалтыг өгөөд боломжит оноогоо аваад төгсөх хэмжээнд нь системтэй заах хэрэгтэй байна. Хуучин орос хэлийг заагаад заагаад арга барил нь буруу байсан учраас ихэнхи хүүхдүүд сураагүй. Хэлтэй бол Хөлтэй гэдэг үг үнэн үг шүү.

Avatar

Зочин 2019-02-21 103.10.22.58

Бүх юм байх ёстой байрандаа л байг. Монгол хүн монголоороо л байг. Багаас нь хэн ч биш болгоод яахав. Хэл сурахад сэтгэлгээ нь хүртэл өөрчлөгдөж байдаг. Үүний оронд би монгол хүн гэсэн сэтгэлгээ сайн суулгах хэрэгтэй

Avatar

Даш 2019-02-21 64.119.16.100

Энэ одоо нэртэйгээ адилхан хорол-оонтой амьтан бна даа. Эрдэмтэн мэргэд бага наснаас нь гадаад хэл заах нь буруу, монголоороо сэтгэж чадахгүй болж бна гээд хэлээд, зөвлөөд байхад яг эсэргээр нь солиороод байх юм.

Avatar

Зочин 2019-02-21 202.55.188.36

Хуцдымдаа. Харин тэгэж их эх оронч санаачлагын эрэлд хатаад байгаа юм бол дунд сургуулийн дунд бүлэгт монгол бичиг зааж холион бантан хутгахаа л больчих. Оронд нь 5-р ангиас англи хэлийг ул суурьтай заа.

Avatar

munguu 2019-02-21 203.181.17.112

hamgiin horjoontoi ni ch gene uu uilah bagadna ch gene uu neg niitlel shig yum yavsanaa suul ruugee said ruu handsan huselt urgudul ch bolj baih shig. ene odoo Horol iin huviin blog yum biahdaa ???. Iim haana yuug yaaj hiihee medehgui hun bolovsrol ntr gej tom dugarahaa boliosoi. ehleed chi uuruu bolovsroh heregtei baina daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж