Ши Жиньпиний "итгэлт туслах"-ыг бүх насаар нь хорино

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний "итгэлт туслах"-ыг бүх насаар нь хорино

Ши Жиньпиний "итгэлт туслах"-ыг бүх насаар нь хорино

Хятадын цэргийн шүүхээс тус улсын Ардын Чөлөөлөх Армийн жанжин штабын дарга асан, генерал Фан Фэнхуйд бүх насаар нь хорих ял оноосон байна. Энэ талаар хоёрдугаар сарын 20-ны өдрийн лхагва гаригт "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Түүнийг их хэмжээний мөнгө авлигад авсан, улсын мөнгийг хувьдаа завшсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган ялласан байна. "The South China Morning Post" сонинд мэдээлснээр, түүний бүх хөрөнгийг хураажээ. Фанг мөрдөн байцаах ажиллагаа 2018 оны аравдугаар сард эхэлсний дараа түүнийг Хятадын коммунист намаас хөөж, генерал цолыг нь хураан авсан байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, өдгөө 67 настай, урд хөршийн удирдагчийн "итгэлт туслах" гэгддэг Фан Фэнхуй 2017 онд Вашингтон хотноо болсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны уулзалтад оролцож байв. Ши Жинпин 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тус улс дахь авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, хээл хахуультай тэмцэхийг уриалж, өндөр албан тушаалтнуудыг шалгахыг үүрэгдсэн билээ.

Эх сурвалж: Rambler

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж