Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Гамшгаас хамгаалах улсын байцаагч нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “УХБ-19” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа юм. Онцгой байдлын алба хаагчид тэр дундаа гамшгаас хамгаалах улсын байцаагчдыг сургаж дадлагажуулах, чадавхжуулах зорилтын хүрээнд дээрх сургалт зохион байгууллагддаг юм. Сургалтад төв, орон нутгийн 57 гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар  оролцож,  сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хууль, дүрэм, журамтай танилцах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарах асуудлыг ярилцаж, харилцан туршлага солилцож байна.  Түүнчлэн Мэргэжлийн ерөнхий хяналтын газар, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн прокурорын газар, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд тусгай сэдвийн хүрээнд  хичээл зааж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж