Монголын загварын ертөнцөд "ихэр моделиуд" гэдгээрээ одоо ч дахин давтагдашгүй бүсгүйчүүд бол С.Ижилцэцэг С.Ихэрцэцэг хоёр билээ.
Монголын нэрт хөгжмийн зохиолч УГЗ, Ч.Сангидоржийн үзэсгэлэнт энэ охидууд 1990 оны сүүлээр хилийн чанадыг зорьсноос хойш 10 гаран жилийн дараа эх орондоо ирж, OK! сэтгүүлийн загварын шоунд оролцож, МУСТА цол тэмдэгээр шагнагдсан билээ.
Хоёр бүсгүйд "New film" студээс кинонд тоглох урилга ирсэний дагуу тэд бага насандаа төөрөлдсөн ихрүүдийн тухай өгүүлэх кинонд дүр бүтээхээр болжээ.
Т.АНУ