Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуладаж, бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдлээ. Бодлогын хүү өнөөдөр 13 хувьтай байгаа юм. Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр үлдээх болсон шалтгаанаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Эдийн засгийн нөхцөл одоогоор хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс тус зөвлөлийн гурван сарын дараа болох хурал хүртэл ямар ч байсан бодлогын хүү 13 хувьтай хэвээр байх бололтой.
О.САР