УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх хугацаанд хийх ажлаа тайлагнаж эхлээд байна.
Энэ тухайгаа төрийн тэргүүн “Хийсэн ажил маань зөвхөн ганц хүнийх биш олон хүний хийсэн ажил юм. Хоёрт , Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод зорилгоо дэвшүүлж байсан, олон түмнээс гарч байгаа сайн санаачлага хичээл зүтгэлийг ажил болгоход, үр дүнд хүргэхэд хамтрах болно. Ихэнх хийсэн ажил энэ агуулгад багтаж байгаа. Нэг жилийн хугацааны биш нийт хугацаанд хийсэн ажлаа товч тодорхой яръя. Үүний тулд Иргэдийн оролцоо орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр, хууль, шударга ёсыг бэхжүүлэх. Монгол, монголоо бүтээгчдээ дэмжих. Байгальд ээлтэй ажлыг дэмжих, Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх чигэллээр , гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх чиглэлээр, олон нийтийн санал санаачлагыг дэмжих, цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина гэдгээ тодорхойллоо.
Г.ДАРЬ