Иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Иргэдтэй уулзалт зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас сумын иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, 2018 онд тус Сум дундын прокурорын газрын  хяналтын болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулжээ.

Уулзалтын үеэр Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Эрдэмбилэг Улсын Ерөнхий прокуророос 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд Авлига, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Мансууруулах  бодистой холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл хийж, тус сумын иргэдээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.Дээрх уулзалтанд тус сумын Засаг дарга О.Буянаа, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхчулуун нар оролцож, хууль, хяналтын байгууллагын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал солилцож, тус сумын иргэдээс хүрээлэн байгаа орчны талаар төр, захиргааны байгууллагад гаргаж байсан материалуудыг тус сум дундын прокурорын газарт гаргаж өгөхөөр болсон байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж