Даккад гал түймрийн улмаас 70 хүн амиа алдав | News.MN

Даккад гал түймрийн улмаас 70 хүн амиа алдав

Даккад гал түймрийн улмаас 70 хүн амиа алдав

Даккад гал түймрийн улмаас 70 хүн амиа алдав

Бангладешийн нийслэл Дакка хотын орон сууцны барилгууд гал түймэрт өртсөний улмаас 70 хүний амь хохирчээ. Гал түймэр орон нутгийн цагаар Лхагва гаригийн 10:30 цагт хуучин Даккагийн Чавкбазар дүүрэгт гарсан байна. Гал сөнөөгчид шөнийн турш галыг унтраахаар ажиллажээ. Тухайн орон сууцанд шатамхай химийн бодис хадгалж байсан нь ийнхүү олон хүний амь хохироход хүргэсэн аж.

Даккагийн Цагдаагийн газрын орлогч дарга Ибрахим Хан CNN-д ярилцлага өгөхдөө “Машин дэлбэрч, улмаар гал ойролцоох ресторан зэрэг байшин барилгуудад маш хурдтай тархсан” гэжээ. Мөн тэрбээр галын улмаас хохирогчдын дунд ойролцоох ресторанаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид ч байсныг хэлсэн байна.

Чавкбазарын Цагдаагийн хэлтсийн байцаагч Морад Дул Исламын мэдэгдсэнээр, галын улмаас хэчнээн хүн бэртэж гэмтсэнийг тогтоогоогүй бөгөөд бүгдийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Энэхүү галд нэгэн үнэртний компаний агуулах өртсөн байна. Хан "Одоо галыг бүрэн унтраасан" гэжээ.

Даккагийн Гал унтраах төвийн дарга Али Ахмедийн мэдээлснээр, амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өмнө нь буюу 2012 оны арваннэгдүгээр сард Дакка хотын захад хувцасны үйлдвэрт гал гарсны улмаас 117 хүн амиа алдсан байна. 2013 онд нийтийн байранд гал гарч, 1100 хүн харамсалтайгаар амиа алджээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж