Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Улаангом сумын 12 багын Засаг дарга нартай хамтарсан уулзалт хийж, баг тус бүрийн харъяалах нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Уулзалтаар тус аймгийн төв буюу Улаангом суманд нийт гэмт хэргийн 62 хувь нь үйлдэгдэж байгаа тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулга хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тухайн сумын аж ахуй нэгжүүдийг камержуулах аянг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан багуудын засаг дарга нарт өөрийн харъяалах нутаг дэвсгэрийг хяналтын камержуулах аянд идэвхитэй оролцохыг уриаллаа.Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ