Монгол бичгийн “Тунгаамал загвар”-ыг сайжруулав

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн “Тунгаамал загвар”-ыг сайжруулав

Монгол бичгийн “Тунгаамал загвар”-ыг сайжруулав

Нэгдсэн Үндэсний байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-аас 1999 онд зарласан “Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан “Монгол бичгээр Мак компьютер дээр бичих шинэ боломж болон Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонт”-ын талаарх танилцуулгыг “Болорсофт” ХХК-иас хийлээ. Уг компанийн гол зорилго бол цахим эрин дэх монгол бичгийн ирээдүйд монгол бичгийн инновацийг бий болгох.

“Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан монгол бичгийн “Тунгаамал загвар”-аар бүтсэн гар фонтыг MacOs, Limus үйлдийн системийн орчинд ашиглах боломжийг бүрдүүллээ. Мөн үүнээс гадна Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонтыг https://www.mngl.net сайтад нээлттэйгээр татаж авах боломжтой болсон. Өмнөх хувилбарыг сайжруулж, хэрэглэгчдэд ойр байх боломжийг гаргасан байгаа. Манай багт монголчуудаас гадна Өвөрмонголын эрдэмтэдийн баг ажиллаж байна. “Тунгаамал загвар”-ыг латин загвартай учир бичихэд эвтэйхэн болсон. Манайхаас гарсан албан ёсны гар, техникийн шийдэл нь олон улсын зөвшөөрөлтэй. Үйлдлийн систем дээр ямар нэгэн алдаагүй байх боломжийг бүрдүүлж байгаа" гэж “Болорсофт” ХХК-ий гүйцэтгэх захирал Ч.Мөнхнаран онцолсон.

Инженер Т.Сэрчмаа “Т.Дашцэдэн багш монгол бичгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан хүн. Өөрийнхөө гарын бичмэлээр олон сурах бичиг, хичээнгүй бичгийн дэвтрүүд гаргаж байсан. Бичмэл бичиг нь дармалаа бодвол уншихад хялбар байдаг. Өнөөдөр “Тунгаамал загвар” гээд сайжруулсан загвартаа энэ фонтыг илүү сайжруулж орууллаа. Өмнө нь байсан асуудлуудыг цэгцэлж, улам хялбар болголоо. 2016 оноос эхлэн фонтыг сайжруулахад ажиллаж эхэлсэн. Хамгийн чухал асуудал суурь кодчилолын асуудал байсан. Юникодод загвараа батлуулна гэдэг бид бичихэд ямар ч асуудалгүй гэсэн үг. Бид сайжруулсан бүх үйлдлээ Юникодын олон улсын байгууллагад байнга танилцуулж байгаа. ” гэсэн юм.

"Болорсофт" ХХК-ий программ хангамжийн ахлах инженер Т.Сэрчмаа

MAC БОЛОН LINUX ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ДЭЭР МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

  • “Тунгаамал загвар”-ыг XIV зууны үеийн нэрт бичгийн хүмүүн Чойжи Одсэрийн туурвисан монгол хэл, бичгийн судлалын эх үндэс болсон болсон “Зүрхэн тольт” хэмээх хэл зүйн бүтээлд тулгуурлаж, түүнээс хойш гарсан хэл шинжлэлийн болон сургалт судалгааны олон бүтээлийг харьцуулан нягталж боловсруулжээ.
  • “Тунгаамал загвар”-ыг Юникодын Техникийн зөвлөлийн 158-р хурлаар хэлэлцэн дэмжиж, хэрэглээнд турших боломжтой болжээ.
  • Одоогийн Юникод стандартад үсгийн түүхэн үед хэрэглэгдэж байсан хувилбар дүрсүүдийг оруулан кодчилжээ.
  • Тунгаамал загварт үгийн эр, эмийг тодорхойлох үүрэгтэй Хэ, Гэ хоёр үсгийг монгол хэл шинжлэлийн бүтээл, цагаан толгойнуудад тусгай үсэг хэмээн үсэг хэмээн үзэж ирснийг баримтлан салгасан бөгөөд Юникодын техникийн хорооноос эдгээрт Али гали үсгийн бүлгээс хоёр код хэрэглэх зөвшөөрөл өгчээ. Эдгээрийн дүнд монгол бичгээр компьютерт бичихэд үүсэж байсан бэрхшээлийн дийлэнх шийдэгдсэн байна.
  • Т.Дашцэдэн багшийн гар бичмэл фонтыг https://www.mngl.net сайтад нээлттэйгээр татаж авах боломжтой болжээ.
  • Монгол бичгийн фонт хөгжүүлэгчдийн зүгээс энэ сарын 13-ны өдөр зөвхөн Windows үйлдлийн системийн орчинд монгол бичгээр бичих боломжийг хэрэглэгчдэд хүргэсэн.
  • MAC болон Linux үйлдлийн систем дээр монгол бичгээр бичих боломжийг нээж өгснөөр монгол бичгийн хувьд нэгдсэн нэг загварчлалтайгаар аль ч үйлдлийн систем дээр бичигдсэн текстийг хооронд нь хөрвүүлж, унших боломжтой болжээ.
  • "Тунгаамал загвар"-ын /Refined model/ гар болон фонтыг ашигласнаар ямар ч төрлийн компьютер дээр эвдрэлгүй гарах боломжтой болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж