Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа | News.MN

Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа

Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа

Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион байгуулах санал тавилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын ЭСЯ-ны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриела Спирлиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Габриела Спирли Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд, Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөл (Парламент)-ийн дарга, хатагтай Мариа Каррабио Гүчеттигийн баяр хүргэсэн мэндчилгээг гардуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Габриела Спирли, Үндэсний зөвлөлийн дарга хатагтай Мариа Каррабио Гүчетти нарт талархал илэрхийлэв.

Тэрбээр Монголд парламентын ардчиллыг хөгжүүлэхийн тулд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа тэмдэглээд, энэ хүрээнд парламентын танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх, хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна гэв. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай Европын орнууд болон Швейцарийн парламентаас суралцах зүйл их байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Хатагтай Габриела Спирли хоёр улсын парламентын тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр Таны тавьсан хүсэлтийн талаар болон бусад асуудлаар илүү өргөн хүрээнд ярилцаж, хамтын ажиллагааны арга, хэрэгслээ тодотгоно гэдэгт итгэлтэй байна. Бид Та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөө, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.

Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны газар 2007-2016 онд манай улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаг захиргааны шинэтгэл, нутгийн удирдлага, иргэдийн оролцоо гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

2016 онд ШХУ-ын парламентаар баталсан тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегид Монгол Улсыг хөгжлийн тусламжиндаа үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Хатагтай Габриела Спирли агаарын бохирдлоос хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Бэлчээрийн тухай болон бэлчээрийн төлбөрийн тухай хуулийн төслөөр Нээлттэй сонсголыг Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газартай хамтран явуулах санал тавьсныг судлан үзэхээ хатагтай Габриела Спирли илэрхийлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

batua 2019-02-21 139.5.219.207

Бэлчээрийн хууль гаргах чухал ч яг малчин бүрд эзэмшүүлэх тухайд малчдын хамт олон-бүлэгт эзэмшүүлэх замаар өгөхөөр шийдэх гээд бодох зүйл их бий. Гол нь малчид хамтраад дундаа өмчлөх замаар шийдэхийг бодох. Асуудлын зарчмуудаа сайн гаргах нь зөв байна. механикаар хувьчилна эзэмшүүлнэ гэвэл хэцүү. Монголын МАА бэлчээр дээр л тогтож байдаг гэдгийг ухаарах нь зүй. Бид түүхэндээ бүх малыг 3-5 хоног бүрэн тэжээх тэжээл бэлтгэж байгаагүй. Газар эзэмших хэрээр мал байран маллагаанд орно гэх мэтээр бо

Avatar

үргэлжлэл 2019-02-21 202.21.127.161

түүнээс илүү гарсан малд татвар тогтоох, бэлчээрийг үнэтэй болгох хэрэгтэй. Энэ их баячууд, алдарт уяач нэртэнгүүд бэлчээрийг хамгийн их талхалж байгаа хүмүүс шүү, тэдэнд малчид маш их дургүй байлаг

Avatar

Суурь бэлчээрийн хэмжээг заах 2019-02-21 202.21.127.161

Хөдөөд бэлчээрийн асуудал маш эмзэг асуудал. Олон малтай нь, ялангуяа, олон адуутай нь бэлчээрийг маш их талхалж байгаа. Амьжиргааны хэдэн малтай айлд маш их халтай. 300 малтай айлын бэлчээрийг 3000 малтай айлын мал 1 дайрч өнгөрөөд л идэх юмгүй болгоно. Монголын олон малтай малчид бусад малчиддаа маш их төвөг саад болж амьдарч байгаагаа мэдэх цаг нь болсон. Яг мал маллаж байгаа 1 хүнд ноогдох амьжиргааны доод түвшний малын тоог тогтоож өгөөд түүнд нь таарсан бэлчээрийг үнэгүй эзэмшүүлэх, түүнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж